УНТЭ Төвийн бүсийн аймгуудын ЭМНЭЛГҮҮДТЭЙ хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа УНТЭ Төвийн бүсийн аймгуудын ЭМНЭЛГҮҮДТЭЙ хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ Төвийн бүсийн аймгуудын ЭМНЭЛГҮҮДТЭЙ хамтран ажиллах САНАМЖ БИЧИГ байгууллаа

2022 оны 3 сарын 07

Arslan.mnЭрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор хийгдэж буй томоохон ажлыг нэг нь Лавлагаа шатлалын эмнэлгүүдийг түшиглэн БОЭТ, Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгүүдийн чадавхыг нэмэгдүүлж,  лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах ажил билээ. Энэ удаагийн  “Эрүүл мэндийн удирдах ажилтны зөвлөгөөн 2022” –д аймгуудын оролцоог ихээр нэмэгдүүлсэн нь ч үүнтэй холбоотой юм.

Улсын нэгдүгээр төв эмнэлэг нь 2019 оноос эхлэн төвлөрлийг сааруулах бодлогын дагуу орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийг чадваржуулах “Салбарын хөгжилд хамтдаа төсөл”-ийг хэрэгжүүлж ирсэн бөгөөд өнөөдөр Өмнөговь, Дундговь , Архангай, Өвөрхангай, Говь-Алтай, Дархан-Уул, Төв, Баянхонгор аймгийн БОЭТ болон Нэгдсэн эмнэлгүүдтэй урт хугацааны хамтын ажиллагааны санамж бичгийг байгууллаа.

Тус уулзалтад УНТЭ-ийн Ерөнхий захирал Б.Хишигжаргал, Эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Б.Доржханд, Сургалт эрдэм шинжилгээ иннаваци эрхэлсэн дэд захирал Ч. Энхболд болон орон нутгийн эмнэлгийн удирдлагууд болон холбогдох албаны хүмүүс байлцлаа.

Arslan.mn

Уг санамж бичгийн хүрээнд УНТЭ нь эрүүл мэндийн салбарт шинээр хэрэгжиж буй Хагас бие даасан эмнэлгийн удирдлага зохион байгуулалт, эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилт зэрэг шинэ өөрчлөлтүүдэд дасан зохицож ашигтай ажиллах талаар менежмент болон үйл ажиллагааны чиглэлд зөвлөн тусалж, туршлага солилцон ажиллах юм.

Мөн Засгийн газар, ЭМЯ-наас хэрэгжүүлж буй Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтэд салбарын тэргүүлэгчийн хувьд орон нутгийн эмнэлгүүдийг цахим шилжилтэд нэгтгэхэд онцгойлон анхааран ажиллахаар боллоо. Үүнээс гадна эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдал, эм зүйн тусламж үйлчилгээ, Эрүүл мэндийг дэмжих төв, эмч мэргэжилтнүүдийг дагалдуулж сургах, алсын зайн оношилгоо, цахим зөвлөгөөн болон төлөвлөгөөний дагуу орон нутагт хамтарсан үзлэг хийж, шаардлагатай тохиолдолд мэс заслын тусламж үйлчилгээг  үзүүлэх юм.

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
635096
1 эможи

Иргэн
2022-03-07 16:16
Энэ үхрүүд чинь санамж бичигтэй, бичиггүй хамтран ажиллах ёстой юм бишүү
keyboard_arrow_up