ХӨСҮТ Анагаах ухааны хүрээлэнтэй эмнэлзүй, эрдэм шинжилгээний чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАНА ХӨСҮТ Анагаах ухааны хүрээлэнтэй эмнэлзүй, эрдэм шинжилгээний чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАНА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 18, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ Анагаах ухааны хүрээлэнтэй эмнэлзүй, эрдэм шинжилгээний чиглэлээр ХАМТРАН АЖИЛЛАНА

2022 оны 3 сарын 02

Arslan.mn
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан,  Анагаах ухааны хүрээлэнгийн дарга Л.Тулга нар  өнөөдөр хамтын  ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсэг зурах арга хэмжээнд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Ж.Нямсүрэн, Нэгдсэн лабораторийн албаны дарга  Б.Бумдэлгэр, Стратеги төлөвлөлт гадаад харилцаа эрхэлсэн дэд захирал Д.Баярсайхан, Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны дарга Б.Батсүх, АУХ-ийн Мэдрэлийн өвчин судлалын секторын эрхлэгч, Анагаах ухааны доктор Б.Чимэглхам, АУХ-ийн Эрдэмтэн нарийн бичгийн дарга, Анагаах ухааны доктор Б.Батболд  болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан " ХӨСҮТ нь АУХ-тэй нягт уялдаатай хамтран ажиллах бөгөөд ялангуяа эмнэлзүй болон эрдэм шинжилгээ, судалгааны чиглэлээр, туршилт явуулах, гадаад дотоодын хамтын ажиллагааны чадамжинд тулгуурласан төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллаж туршлага солилцоно гэж төлөвлөж байна.   

Анагаах ухааны хүрээлэн 60 гаруй жилийн түүхтэй МУ-ын ууган хүрээлэнгүүдийн нэг. Миний хувьд АУХ-нд эрдэм шинжилгээний ажилтнаар ажил амьдралынхаа гарааг эхлүүлж байсан түүхтэй. Тухайн үед  Япон улсад сурах боломж гарч,   дараа дараагийн эрүүл мэндийн байгууллагуудад ажиллах боломж нээгдсэн. Иймээс хамтын ажиллагаагаа өргөжүүлж олон төсөл хөтөлбөрүүд дээр үр дүнтэй хамтран ажиллаж байгууллагынхаа хүний нөөцийн чадавхийг сайжруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна." гэв.

Arslan.mn

Анагаах ухааны хүрээлэнгийн дарга Л.Тулга "Анагаах Ухааны Хүрээлэн Эрдэм шинжилгээ, сургалт, эмнэлзүй гэсэн гурван чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.  Манай зүгээс ХӨСҮТ-тэй эрдэм шинжилгээний  судалгаа, эмнэлзүйн чиглэлээр  хамтарч ажиллах болсонд баяртай байна.

Мөн манай хүрээлэн таван сектортой. Тухайлбал, дотор, мэдрэл, зүрх судас, лаборатори, хавдрын судалгаа, эрдэм шинжилгээний ажлуудыг хийдэг. Мөн лабораторийн чиглэлээр хэрэгжиж байгаа төсөл хөтөлбөрүүд дээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа." гэдгээ илэрхийлэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634989
0 эможи

keyboard_arrow_up