Баярын өдрүүдэд ГССҮТ-ийнхөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлжээ Баярын өдрүүдэд ГССҮТ-ийнхөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Баярын өдрүүдэд ГССҮТ-ийнхөн нисдэг тэргээр яаралтай тусламж үзүүлжээ

2022 оны 2 сарын 07

Arslan.mn

Баярын өдрүүдээр ГССҮТөвийн хамт олон алсын дуудлагад агаараар, газраар хослуулан эрүүл мэндийн яаралтай мэс заслын тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлэн ажилласан талаар ГССҮТ-ийн захиргаанаас мэдээллээ.

Тодруулбал, Гавал тархины гэмтлийн тасгийн их эмч Ц.Баясгалан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Сүхбаатар болон Хэнтий аймгуудад тархины гэмтэлтэй хоёр хүнд эмнэлгийн яаралтай тусламж үзүүлсэн бол Гар сарвуу нөхөн сэргээх бичил мэс заслын тасгийн их эмч Б.Мөнхбат Цэргийн төв эмнэлэгт дуудлагаар очиж эмчлүүлж буй хүнд өвчтөнд судас залгах мэс заслыг хийжээ.

Мөн Хавсарсан гэмтлийн тасгийн их эмч П.Баярсайхан, мэс заслийн нэгдсэн тасгийн сувилагч Б.Гантөгс нар Өмнөговь аймагт олон хавирганы хугаралтай хүнд эмнэлгийн тусламж үзүүлэх алсын дуудлагад явахаар төлөвлөжээ.

Мэдээгүйжүүлгийн тасгийн их эмч Г.Ариунболд Өмнөговь аймгийн Манлай суманд моринд даруулсан тархины хүнд гэмтэлтэй өвчтөнд эмнэлгийн яаралтай тусламжийг түргэн шуурхай үзүүлж, нисдэг тэргээр тээвэрлэн Улаанбаатар хотод авч ирсэн байна.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
634246
3 эможи

Зочин
2022-02-07 10:08
мундаг шүү.эвлээд ажиллабал та нар минь юуг хийж ,бүтээж чадна.та нараараа бахархаж байна.амжилт хүсье
ГССҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up