ИРГЭН Х: Тамхи хувааж татах нь СҮРЬЕЭГЭЭР ӨВЧЛӨХ эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг мэдсэн ИРГЭН Х: Тамхи хувааж татах нь СҮРЬЕЭГЭЭР ӨВЧЛӨХ эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг мэдсэн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 22, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

ИРГЭН Х: Тамхи хувааж татах нь СҮРЬЕЭГЭЭР ӨВЧЛӨХ эрсдэлийг нэмэгдүүлдэг гэдгийг мэдсэн

2023 оны 6 сарын 28

Arslan.mn

Сүрьеэ өвчтэй хүн болгон халдвартай биш. Гагцхүү уушгины халдвартай сүрьеэтэй хүмүүс л бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тус өвчтөн сүрьеэтэй гэдгээ мэдээд 14-21 хоногийн хугацаанд эмчилгээгээ эхэлвэл бусдад халдвар тараах эрсдэл 90 хувь буурдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчнөө эрт илрүүлээд эмчилгээгээ хийлгэж байгаа иргэдээс зайгаа барих, ялгаварлан гадуурхах шаардлагагүй.

Сүрьеэ өвчин нь хамгийн багадаа 6 сар ба түүнээс дээш хугацаанд эмчлэгддэг. Дэлхий дахин сүрьеэ өвчний эмчилгээг илүү богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд явж байна.

Сүрьеэгээр өвчилж эдгэрсэн иргэдийн ярилцлага, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Иргэн Б.Х би 28 настай. Төрийн байгууллагад ажилладаг. Уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгээр өвчилсөн. Сүрьеэтэй гэдгээ мэдээд энэ өвчний талаар интернетээр их хайж судалсан. Хамгийн их илэрц нь сүрьеэ эдгэрдэг өвчин гэж байсан нь итгэл өгсөн. Би бас эдгэрэх боломжтой юм байна гэдэг итгэлийг олж авсан.

Биед илэрч байсан шинжийн хувьд хаяа ханиалгаж, цээжээр өвдөж хатгуулах, мөн цэр гарах, амьсгаадах зэрэг шинжүүд илэрч байсан л даа. Тэр үед тамхинаас л болоод ингэж байгаа байх гээд ерөөсөө тоогоогүй. Сүрьеэ гэж оношлогдох үед эмч намайг тамхиа хаяарай гэж зөвлөж байсан. Гэвч би зүгээр өвчин бүр дээр л эмч нар архи, тамхи хориглодог тэрүүн шиг л гэж эмчийн зөвлөгөөг үл ойшоосон. Энэ нь маш буруу ойлголт байсан гэдгийг биеэрээ мэдэрсэн. Учир нь 9 сар эмчлүүлээд л эдгэрэх байсан бол тамхиа хаяж чадаагүй өөрийн буруугаас болоод 14 сарын турш эмчилгээ хийлгэсэн.

Сүрьеэгийн эмчилгээ нь хүнээс маш их тэвчээртэй, тууштай байдлыг шаарддаг. Өдөр бүр тогтсон цагт эмээ уух ёстой байдаг. Зарим тохиолдолд мартах гээд байдаг тул утсан дээрээ эм уух цагаа тогтмол тавьж өөртөө сануулдаг байсан. Бас миний ойлгож мэдсэнээр тамхи хувааж татах нь сүрьеэгээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг юм билээ. Ялангуяа амны хөндийн салст гэмтсэн бол энэ нь эрсдэлийг улам бүр нэмэгдүүлдэг. Миний эргэн тойрны хамаатан саданд сүрьеэгээр өвчилсөн хүн байгаагүй харин найз маань сүрьеэгээр өвчилсөн байсан тэрийг мэдэхгүй тамхи хувааж байнга татдаг байсан нь энэ халдварт өвчнийг тусах үндэслэл болсон байсан. Одоо би бүрэн эдгэрсэн.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633803
3 эможи

Зочин
2023-06-28 23:03
Хүмүүс бас архи 1 аяганаас уугаад байдаг.Элдэв өвчин халдварладаг болов уу.
Сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up