“Өөрийгөө ажлын ачааллаас болоод ядарч байна гэж бодсоноос “СҮРЬЕЭ ТУСЧИХНА“ гэж ерөөсөө бодоогүй“ “Өөрийгөө ажлын ачааллаас болоод ядарч байна гэж бодсоноос “СҮРЬЕЭ ТУСЧИХНА“ гэж ерөөсөө бодоогүй“
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 24, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

“Өөрийгөө ажлын ачааллаас болоод ядарч байна гэж бодсоноос “СҮРЬЕЭ ТУСЧИХНА“ гэж ерөөсөө бодоогүй“

2023 оны 6 сарын 29

Arslan.mn

Сүрьеэ өвчтэй хүн болгон халдвартай биш. Гагцхүү уушгины халдвартай сүрьеэтэй хүмүүс л бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тус өвчтөн сүрьеэтэй гэдгээ мэдээд 14-21 хоногийн хугацаанд эмчилгээгээ эхэлвэл бусдад халдвар тараах эрсдэл 90 хувь буурдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчнөө эрт илрүүлээд эмчилгээгээ хийлгэж байгаа иргэдээс зайгаа барих, ялгаварлан гадуурхах шаардлагагүй.

Сүрьеэ өвчин нь хамгийн багадаа 6 сар ба түүнээс дээш хугацаанд эмчлэгддэг. Дэлхий дахин сүрьеэ өвчний эмчилгээг илүү богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд явж байна.

Сүрьеэгээр өвчилж эдгэрсэн иргэдийн ярилцлага, нийтлэлүүдийг цувралаар хүргэж байна.

Иргэний сэтгэгдэл: "Дэмжиж, тусалж байсан ХУД-ийн ЭМТ-ийн сүрьеэгийн эмч нартаа маш их баярлалаа"

Сайн байна уу. Намайг Н.Т гэдэг. 34 настай эмэгтэй. Одоогоор ганц бие. Хувийн байгууллагад маркетингийн менежер хийдэг. Би 2019 оны дундуур долоо дугаар сард оношлогдсон. Тухайн үед биед нийтлэг шинж болох хуурай ханиалгах, ядарч сульдах, булчирхай цочих, томрох гэх мэт шинж тэмдгүүд байсан. Өөрийгөө ажлын ачааллаас болоод ядраад л ингээд өвөөд байна гэж бодсоноос сүрьеэ тусчихна гэж ерөөсөө бодоогүй. Сүрьеэг чинь амьдралын боломжгүй, хоол тэжээлийн дутагдалтай хүн л өвддөг гэж боддог байсан. Тэгтэл эмчийн зөвлөснөөр сүрьеэгийн шинжилгээ өгөхөд хариу эерэг гарсан. Тэр үед маш хэцүү байсан. Өөрөө өөрийгөө тэжээдэг хүн чинь яаж эмчилгээнийхээ мөнгийг олох билээ л гэж бодсон. Гэвч харин азаар манайд сүрьеэгийн эмчилгээ үнэ төлбөргүй байсан. Үүнийг сонсоод нэг талдаа их баярласан. Эмчтэйгээ уулзаад 14 хоног ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн клиникт хэвтэн эмчлүүлсэн. Сарын дараа ажилдаа орсон. Сүрьеэгийн эмэн эмчилгээгээ 6 сар хийлгэж эмчийнхээ хяналт дор шинжилгээгээ хийлгэж байсан. Гэрээр эмчилгээ хийх үед тасалдах, мартах эрсдэлтэй тул эрүүл мэндийн төв дээр очиж эмчийн хяналт дор хийлгэх нь илүү зөв сонголт байдаг юм билээ. Эмчилгээний явцад хэрэглэгдэх эмийн хослол нь ерөнхийдөө бактерийг антибиотикт тэсвэртэй болохоос сэргийлнэ. Учир нь хоёр болон түүнээс дээш эмэнд дасалтай сүрьеэтэй тохиолдолд дархлаа суларч, тархалт өргөн болж өвчтөний амь насанд халтай байдаг юм билээ. Би эмчилгээгээ тасалдуулалгүй хичээж бүрэн эдгэрсэн. Дэмжиж тусалж байсан Хан-Уул дүүргийн эмнэлгийн Сүрьеэгийн эмч нартаа маш их баярлалаа гэдгээ хэлмээр байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
2
633802
10 эможи

keyboard_arrow_up