Иргэн Х: Эмч нарын зөвлөгөөг дагаж эмчилгээгээ тууштай хийлгэснээр СҮРЬЕЭ өвчнөө ялна дийлж чадлаа Иргэн Х: Эмч нарын зөвлөгөөг дагаж эмчилгээгээ тууштай хийлгэснээр СҮРЬЕЭ өвчнөө ялна дийлж чадлаа
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
06 сарын 17, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Иргэн Х: Эмч нарын зөвлөгөөг дагаж эмчилгээгээ тууштай хийлгэснээр СҮРЬЕЭ өвчнөө ялна дийлж чадлаа

2023 оны 6 сарын 26

Arslan.mn

Сүрьеэ өвчтэй хүн болгон халдвартай биш. Гагцхүү уушгины халдвартай сүрьеэтэй хүмүүс л бусдад халдвар тараах эрсдэлтэй. Тус өвчтөн сүрьеэтэй гэдгээ мэдээд 14-21 хоногийн хугацаанд эмчилгээгээ эхэлвэл бусдад халдвар тараах эрсдэл 90 хувь буурдаг. Өөрөөр хэлбэл сүрьеэ өвчнөө эрт илрүүлээд эмчилгээгээ хийлгэж байгаа иргэдээс зайгаа барих, ялгаварлан гадуурхах шаардлагагүй.

Сүрьеэ өвчин нь хамгийн багадаа 6 сар ба түүнээс дээш хугацаанд эмчлэгддэг. Дэлхий дахин сүрьеэ өвчний эмчилгээг илүү богино хугацаанд бүрэн эмчлэх аргыг нэвтрүүлээд явж байна.

Энэ удаагийн зочноор бид сүрьеэгээр өвдөөд эдгэрсэн охинтой ярилцлаа.

- Сайн байна уу? Юуны өмнө уншигчдад маань мэдээлэл өгөхөөр ирсэн танд баярлалаа.  Та хэдэн настай вэ?

-  Сайн сайн байна уу, Баярлалаа. Би хорин настай, их сургуулийн гуравдугаар курсэд суралцдаг.

- Сүрьеэ өвчин анх хаанаас авч өвчилж байсан бэ?

- Намайг жоохон байхад манай гэр бүлээс нэг хүн сүрьеэгээр өвдөж байсан. Мөн ЕБС-д долоо дугаар ангид байхад анх сургууль дээр сорил аваад тест нь эерэг гарч байсан. Тэр үедээ дархлаа сайн байсан учраас өвдөөгүй идэвхгүй хэлбэрийн буюу далд халдвар авсан байсан.  2019 онд сургуулиа төгсөөд ачаалал ихсээд  дархлаа сулраад сүрьеэ маань идэвхжээд өвдсөн.

- Анх ямар шинж тэмдэг илэрч байсан бэ?

- Анх бол зүгээр л ханиалгаад л яваад байсан. Гэрийнхэн минь намайг их турсан байна гэж байсан. Тухайн үед манай ангид нэг хүүхэд сүрьеэгээр өвдөөд бид ангиараа сүрьеэгийн шинжилгээ өгөөд цээжний зураг авахуулж сүрьеэтэй гэдгээ мэдсэн.  

- Эмчилгээгээ тууштай хийлгэж чадсан уу? Эмнэлэгт хэвтсэн үү?

- 2019 оны 4 сард эмнэлэгт хэвтээд  7 сард эмнэлгээс гарсан. Эмнэлэгт хэвтэхээс өмнө болон эмнэлэгт хэвтэж гарсны дараа эмээ тууштай тасралгүй ууж байсан.

- Одоо биеийн байдал хэр байна вэ? Өвчин бүрэн эдгэрсэн үү?

- Өнгөрсөн хугацаанд эмч нар маань маш сайн анхаарал хандуулж эмчилж байсан. Эмч нарынхаа зөвлөгөөг дагаж эмчилгээгээ тууштай хийж чадсаны үр дүнд одоо бүрэн эдгэрсэн.   

- Сүрьеэ өвчинг амжилттай даван туулахад хувь юунд анхаарах шаардлагатай вэ? Зөвлөгөө өгнө үү?

- Эмчийнхээ зөвлөгөөний дагуу эмээ тогтмол өдөр бүр уух шаардлагатай. Эмч таныг 9 сар уу л гэсэн бол 9 сар, 2 жил гэсэн бол 2 жил заавал уугаарай. Нойр хоолондоо сайн байж дархлаагаа сайн дэмжээд байвал хурдан эдгэрдэг юм билээ. Эмчтэйгээ ойрхон байж, гэр бүлийнхэнтэйгээ ойр байгаарай гэж хэлмээр байна.

- Чиний хувьд хэдэн сар эм уусан бэ?

- Би 9 сар эм уусан, өдөрт 12 ш эмийг нэг дор уудаг байсан. 4 сар тариа тариулсан.

- Эмийн гаж нөлөө илэрч байсан уу?

- Маш их илэрч байсан. Анх маш их хордлогод ороод эмнэлэгт хэвтсэн. Маш их турж 5 кг хассан. Дараагаар нь арьс маань маш их харлаж эхэлсэн.  Би анх 5 сард эм ууж эхэлсэн бөгөөд 11 сард элгэнд өөрчлөлт орсон байсан.

- Сүрьеэтэй  гээд  ялгаварлан гадуурхалтад өртөж байсан уу?

- Надад яг тийм зүйл тохиож байсангүй. Өмнө нь манай ах өвдөж байсан болохоор надад маш их зөвлөгөө өгөөд эмээ сайн уугаад сайн эдгэрсэн.

- Залуучуудад өгөх зөвлөгөө байна уу?

- Дархлаагаа сайн дэмжээд эмээ эмчийнхээ зааврын дагуу уугаад явахад хурдан эдгэрнэ шүү гэж хэлмээр байна. Сүрьеэ бүрэн эдгэрдэг өвчин шүү гэдгийг хэлмээр байна.

- Баярлалаа.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633756
0 эможи

СҮРЬЕЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up