Э.Оюунчимэг: Сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хэр бүрэн гүйцэт хамрагдана тэр хэмжээнд ХАЛДВАР ТАРААХ эрсдэл багасна Э.Оюунчимэг: Сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хэр бүрэн гүйцэт хамрагдана тэр хэмжээнд ХАЛДВАР ТАРААХ эрсдэл багасна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Э.Оюунчимэг: Сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хэр бүрэн гүйцэт хамрагдана тэр хэмжээнд ХАЛДВАР ТАРААХ эрсдэл багасна

2021 оны 11 сарын 08

Arslan.mn

Ковид-19  цар тахлын үед сүрьеэ өвчний нөхцөл байдлын талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга, Анагаахын шинжлэх ухааны доктор Э.Оюунчимэг мэдээлэл өглөө.

-Сүүлийн 2, 3 жилд зөвхөн  цар тахал гарсантай холбоотой бусад халдвар өвчин тандалт судалгаа доголдсон гэж статистик мэдээ гарсан байна. Тэгэхээр өнөөдрийн байдлаар сүрьеэгийн тандалт хэдэн хувиар буурсан бэ?

-Сүүлийн 2 жилийн хугацаанд короновирус цар тахлаас шалтгаалаад эрүүл мэндийн систем нэлээдгүй олон дарамтууд тооцоолоогүй бэрхшээлүүд гарсаар байна.  Сүрьеэгийн тусламж үйлчилгээ бид бүхэнд нэлээдгүй тулгамдаж байгаа олон асуудлууд гарсан статистик тоо баримтаар гарсан байна. Өнөөдрийн байдлаар аваад үзэхэд, 2021 онд сүрьеэгийн илрүүлэг 29,9 хувиас  11,9 хувь болтлоо буурсан. Сүрьеэгийн өвчтөн оношлогдож чадахгүй байна, оношлогдож чадахгүйн улмаас эмчлүүлж чадахгүй  халдвар тараах эрсдэл өндөр байна гэсэн үг. Тусламж үйлчилгээ авч чадахгүйгээс болоод  оношилгооны хожимдол гарч ирээд, нас баралт өндөрсөх сөрөг олон нөлөөтэй.

Тэгэхээр бид нар цар тахлын халдварын тоо нилээдгүй буурсан эерэг хандлагатай байгаа учир одоо зөвхөн коронавируст анхаарлаа хандуулахгүй  бусад төрлийн өвчинг орхигдуулахгүй гэсэн бодлогыг Эрүүл  мэндийн яам барьж ажиллаж байна.

-Эрт илрүүлэг буурчихсан байгаа үед та бүхний зүгээс хэрхэн эрчимжүүлэхийг зорьж байгаа вэ ?

- ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албанаас коронавирус цар тахал тогтмол цахим тандалтуудыг цаасан болон цахим хэлбэрээр бүртгэлүүд явагдаж байгаа. Гол анхаарах асуудал коронавирус цар тахлаас шалтгаалан сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд маань тусламж үйлчилгээнд дайчлагдсан асуудал байгаа. Тухайлбал,  Арваннэгдүгээр сарын байдлаар эмч мэргэжилтнүүдийн 32 хувь нь ковидод дайчлагдан ажиллаж байна. Энэ хувь маань 40-60 хувь хүртэл хүрч байсан  сарууд бас бий. Энэ тоо тогтмол өөрчлөгдөж байна гэсэн үг. Тухайн аймаг орон нутгийн ковидын  нөхцөл байдлаас шалтгаалан Сүрьеэгийн Килиникын орыг  эс тооцвол хөдөө орон нутагт 21 аймаг 9 дүүрэгт  290 орчим сүрьеэгийн хэвтэн эмчлүүлэх ор байдаг. Үүний 80 ор буюу 27 орчим  хувийг ковидын хариу арга хэмжээнд ашиглаж  байна. Мөн түүнчлэн сүрьеэгийн диспансар гэж хэлдэг аймаг дүүрэг дээр байгаа нэгжүүдийн ажлын байрыг зориулалтын  өөрчилж ковидод эсвэл өөр тусламж үйлчилгээтэй шилжүүлэн байршуулах ажлыг хийсэн. Энэ өөрчлөлтүүд маань сүрьеэгийн тусламж үйлчилгээ хэвийн  тогтмол явахад асар их нөлөөлж байна. Сүрьеэгийн илрүүлэгийг жил бүр тухайн аймаг, орон нутгийн зорилтот бүлгийнхээ хүн амд хийж байх ёстой байтал эхний 5 сарын хугацаанд хөл хориотой бэлэн байдлын зэрэгт байсантай холбоотой энэ саруудад эрт илрүүлэг огт хийгдээгүй. Зургадугаар сарын 2-ноос эхлээд сүрьеэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагатай хамтраад Эрүүл мэндийн яам, ХӨСҮТ, Глобал сангаас хамтран 130 мянга гаруй хүнийг ялангуяа сүрьеэгээр өвчлөх өндөр эрсдэлтэй хүмүүсийг хамруулж үзлэг хийсэн. Арванхоёрдугаар сарын 15-ны байдлаар бид бүхэн 9 удаагийн тайланг татаж, тооцоо мэдээллийг гаргаад байна. Үүнээс үзэхэд 70 гаруй мянган хүнийг Ковид болон сүрьеэгийн хавсарсан шинжилгээнд хамруулаад 197 сүрьеэгийн тохиолдлыг илрүүлсэн. Эндээс харахад  бид нарын зорьж байсан тоо 50 хувийн биелэлттэй явсан гэсэн үг. Үүнээс гадна аймаг, дүүргүүдэд өөрсдөө багаа томилоод эрт илрүүлэг зохион байгуулах ёстой. Харамсалтайн эмч нар  ковидод дайчлагдсан хүний нөөцийн асуудлаас гадна  рентгений асуудал сүрьеэ дээр маш том бэрхшээл болж байна. Зөөврийн рентген улсын хэмжээнд 30 гаруй байгаа боловч 22 нь улаан бүсэд хэрэглэгдэж байна. Үүний дагаад сүрьеэгийн тусламж үйлчилгээг авах ёстой, хугацаанд авах ёстой эмчилгээнд хамрагдах ёстой үргэлжлүүлээд хяналтад байх ёстой гэсэн олон бэрхшээлүүд тулгарна гэсэн үг.

-Ер нь тандалт судалгааг эрт илрүүлэг доголдохоор ямар эрсдэл байна. Нэг сүрьеэгийн халдвартай хүн судалгаанаас үзэхэд жилд 10-15 хүнд халдвар тараах тооцоолол байдаг юм байна лээ. Энэ тоо хэр өсөх хандлагатай байна вэ?

- Нян судлалаар батлагдсан уушгины хэлбэрийн сүрьеэ халдвартай сүрьеэ гэсэн үг.  Сүрьеэг уушгины, уушгины бус гэж ангилагдана. Уушигны бус байх юм бол халдвар тараахгүй. Харин уушгины хэлбэрийн нян судлалаар батлагдсан халдвартай тохиолдол  амьдралынхаа туршид 10-15 хүнийг халдварлуулах эрсдэлтэй байдаг гэж үздэг. Илрүүлэг эмчилгээ, оношилгоо, тусламж үйлчилгээ энэ олон асуудлаас шалтгаалан хэрвээ илрүүлэг хангалттай байж чадахгүй бол тухайн хүмүүс илүү олон хүнд халдварыг тараах оношилгооны хожимдлууд гарах, нас баралт ихсэх сөрөг нөлөөг дагуулж байдаг гэсэн үг. Сүрьеэгийн эрт илрүүлэг үзлэгт хэр бүрэн гүйцэт хамрагдана тэр хэмжээнд халдвар тараах эрсдэл багасна цаашид амьдрах чанар сайжирна. Аль болох зовиур багатай эмчилгээний үргэлжлэх хугацаа бага байх юм.

-Сүрьеэгийн хүүхдийн халдвар эсрэгээрээ нэмэгдсэн статистик мэдээ гарсан байна. Тэгэхээр хүүхдийн халдвар юунаас болж байна?

-Дэлхийд бүртгэгдэж байгаа халдварын 80 орчим хувийг хүүхдийн халдвар эзэлдэг. Дэлхий дээр жилд 10 сая сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдлээ гэхэд 1 сая орчим нь хүүхэд байдаг. Монгол улсын хувьд 10 орчим хувь байдаг. Өнгөрсөн оны эхний 9 сарын байдлаар аваад үзвэл 12.3 хувьтай буюу өссөн үзүүлэлттэй харагдаж байгаа юм. Тэгэхээр хүүхдийн сүрьеэгийн статистик өндөр байна гэдэг бол залуу хойч үеийн хувьд анхаарах ёстой асуудал болоод байгаа юм.

-Саяхан сүрьеэгийн далд халдварын эмчилгээний шинэ горимыг нэвтрүүллээ гэж яригдаж байсан. Тэгвэл энэ шинэ горим нь ямар байдлаар эмчлэгддэг талаар мөн түүнчлэн сүрьеэгийн өмнөх эмчилгээнээсээ юугаараа онцлог вэ?

-Сүрьеэгийн далд халдвар гэдэг нь сүрьеэгийн нянгаар халдварлагдсан хэдий ч тухайн хүнд ямар нэгэн зовиургүй, эмнэлзүйн шинж тэмдэг ажиглагдахгүй боловч туберкулины сорил авахад эерэг гарч буй тохиолдол юм. Далд халдвараар халдварт өртсөн хүмүүсийн 5-10 хувь нь эхний 5 жилдээ сүрьеэгээр өвчилдөг гэдгийг ДЭМБ-аас тооцоолсон байгаа. Монгол улсын хувьд 2014-2015 оны хооронд хийгдсэн Үндэсний Сүрьеэгийн Тархалтын судалгаагаар 3 хүн тутмын нэг нь далд халдвартай гэсэн үзүүлэлт гарсан. 2021 оны зургадугаар сараас эхлээд “Сүрьеэгийн дарамт өндөртэй”, “Олон эмэнд тэсвэртэй” гэсэн хоёр үзүүлэлтээр ДЭМБ-аас гаргадаг 30 орны жагсаалтад орсон.

Тэгэхээр сүрьеэгийн дарамт өндөр, тархалт их байгаа улс оронд далд эмчилгээний асуудал давхар байнга явдаг. Сүрьеэгийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн цагаас эхлэн “Халдвартай хэлбэрийн сүрьеэгийн ойрын хавьтал буюу 0-5 насны хүүхэд”, “ХТХВТ өвчтөн” гэсэн үндсэн хоёр зорилтот бүлэгт далд эмчилгээг хийж байсан.  “Изоназид эмээр 6 сарын турш эмчилдэг байснаа шинээр Рифампицин болон Изоназид эмийг хавсарч 28 хоногоос 3 сар хүртэлх хугацаанд эмчлэх болсон. Энэ нь хугацаа болоод эмийн сонголтоороо онцлог байгаа учир үүнийг  нэлээд дэвшил гэж харж болно.

Сүрьеэгийн микобактери, хувьсах чанар, тэсвэрчилтийн байдал зэргээс хамаараад оношилгоо, эмчилгээний арга техникүүд, горимууд нь тогтмол шинэчлэгдэж байдаг. Тэр бүрийг тухайн улс орон өөрсдийн онцлог, нөөц, нөхцөл байдалдаа тохируулан нэвтрүүлээд явдаг. Манай улсын хувьд ч ДЭМБ-аас гаргасан эмчилгээний хамгийн сүүлийн үеийн арга техникийг мөрдөж ажилладаг. Харамсалтай нь Коронавирусын цар тахлаас шалтгаалан үндсэн үйл ажиллагаанд доголдлууд гарч байна. Бидний тооцоогоор 2021 онд 1350 хүнийг далд хэлбэрийн эмчилгээнд хамруулна гэж тооцсон боловч одоогоор 177 хүн хамрагдсан буюу 13.1 хувь гэсэн хангалтгүй үр дүнтэй байгаа. Уг нь далд эмчилгээний эм тарианы нөөц хангалттай хэмжээнд байгаа боловч хүмүүсийн дунд мэдээлэл хомс байсаар байна. Иймд сүрьеэгийн тандалт, эрт илрүүлгийг эрчимжүүлж, олон нийтийн дунд гэхээсээ илүү эрсдэл өндөртэй бүлэгт оношилгоо шинжилгээ хийснээр илрүүлэг илүү үр дүнтэй байх болно.

-Сүрьеэгээр өвдсөн гэдгээ мэдэхгүй байгаагаас болж эрт илрүүлэг шинжилгээнд хамрагдахгүй байна гэж бодож байна. Сүрьеэгээр өвдсөн гэдгээ яаж мэдэх вэ? Ямар шинж тэмдэг байдаг вэ?

Нэлээдгүй шинж тэмдэг байх ба үүнд, 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, цустай цэр гарах, ядарч сульдах, хоолны дуршил буурах, хөлрөх зэрэг шинж тэмдэг илэрч байвал харьяа аймаг, дүүргийнхээ харьяа диспансер, эсвэл өрхийн эмчдээ зовиуруудаа хэлээд хандаж болох болно. Сүрьеэг илрүүлэх зорилгоор цэрний шинжилгээ,  Жен эксферт  шинжилгээг дэлхийтэй зэрэгцээд хийж байгаа.

 Мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633745
0 эможи

Сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up