О.Батбаяр: Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна О.Батбаяр: Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

О.Батбаяр: Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна

2021 оны 12 сарын 22

Arslan.mn

Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээг эрчимжүүлэх талаар мэдээлэл хийлээ.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Өнөөдөр Монгол Улсын сүрьеэтэй тэмцэх ажил шинэ шатанд гарч байна. Учир нь Монгол Улсад далд сүрьеэгийн эмчилгээ буюу сүрьеэгийн шинэ эмчилгээг анхлан нэвтрүүлж байгаа улс орнуудын тоонд орж байна. ДЭМБ-аас зөвлөсөн уг эмчилгээ нь хүүхэд, насанд хүрэгч , сүрьеэгийн шинж тэмдэг өгөөгүй байгаа халдвар авсан иргэдийг эрт илрүүлж, эмчилгээнд хамруулах шинэ эмчилгээг Монгол Улс эмчилгээнд нэвтрүүлж байна. Коронавирус халдварын дэгдэлт гарах хүртэл сүрьеэгийн өвчлөл нас баралт халдварт өвчнүүдийн нэгдүгээрт жагсдаг, өвчлөл өндөртэй орнуудын тоонд ордог байсан. 

Бид далд сүрьеэгийн шинэ эмчилгээг нэвтрүүлж байгаагаараа ямар үр дүнд хүрэх вэ гэвэл сүрьеэгийн тохиолдлыг богино хугацаанд 2-3 дахин бууруулах үр дүнд хүрэх боломжтой. Ази номхон далайн бүсийн орнуудаас эмчилгээг шинээр нэвтрүүлж, дэвшлийг гаргахаар ажиллаж байна. Сүрьеэгийн далд эмчилгээний удирдамж нь Эрүүл мэндийн сайдын тушаалаар батлагдсан" гэж мэдээллээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633717
0 эможи

сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up