ЭМДЕГ-аас 163 эмийн санд хугацаатай албан шаардлага ХҮРГҮҮЛЖЭЭ ЭМДЕГ-аас 163 эмийн санд хугацаатай албан шаардлага ХҮРГҮҮЛЖЭЭ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ-аас 163 эмийн санд хугацаатай албан шаардлага ХҮРГҮҮЛЖЭЭ

2022 оны 1 сарын 06

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 06-ны өдөр Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын даргын зөвлөлийн энэ оны анхны хурал боллоо. 

Arslan.mn

Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, 2021 онд эрүүл мэндийн байгууллагуудтай хийсэн “Даатгуулагчдад эмийн үнийн хөнгөлөлт үзүүлэх үйлчилгээг худалдан авах гэрээ”-ний биелэлтийг дүгнэсэн талаарх тайлангийн танилцуулга, үр дүнтэй танилцлаа.

Өнгөрсөн онд ЭМДЕГ орон нутгийн 906, нийслэлийн 849 буюу нийт 1755 эмийн сантай дээрх гэрээг байгуулан хамтран ажилласан бөгөөд гэрээний биелэлтийг 2021 оны 12 сарын 24-өөс 12 сарын 31-ний өдрүүдэд үнэлэн, дүгнэлт гарган ажилласан.

Arslan.mn

Энэ хүрээнд 1258 байгуулагатай даатгалын гэрээг хэвээр үргэлжлүүлэх, 163 эмийн санд хугацаатай албан шаардлага хүргүүлж, гэрээг шинэчлэн байгуулах, 56 байгуулагын гэрээг түтгэлзүүлж, албан шаардлага хүргүүлж, түүний биелэлтийг үндэслэн гэрээг үргэжлүүлэх, шинэчлэн байгуулах, 39 байгууллагын даатгалын гэрээг цуцлах, мөн үйл ажиллагаа явуулаагүй, материал ирүүлээгүй 239 байгууллагын гэрээг цуцлахаар боллоо.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
633707
1 эможи

Зочин
2022-01-07 21:50
Даатгалын эм авах гж зовдог байсан үе рүү гээ очих нь дээ.
keyboard_arrow_up