ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын нэрэмжит “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР УРАЛДААН”-ы шилдгүүд тодорлоо ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын нэрэмжит “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР УРАЛДААН”-ы шилдгүүд тодорлоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирлын нэрэмжит “ЭРДЭМ ШИНЖИЛГЭЭНИЙ АНХДУГААР УРАЛДААН”-ы шилдгүүд тодорлоо

2022 оны 1 сарын 04

Arslan.mnЭмч эмнэлгийн мэргэжилтний эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг сурталчлан таниулах, нотолгоонд суурилсан шийдвэр гаргахад судлаачдын судалгаа шинжилгээний ажилд дэмжлэг үзүүлэх зорилгоор ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайханы  нэрэмжит “Эрдэм шинжилгээний анхдугаар уралдаан” амжилттай зохион байгуулагдлаа.

“Эрдэм шинжилгээний анхдугаар уралдаан” –д нийт 27 бүтээл ирсэн бөгөөд Эрдмийн зөвлөлийн хөндлөнгийн гишүүд найман үзүүлэлтээр дүгнэж онооны дунджаар шилдэг дөрвөн илтгэлийг шалгаруулж өргөмжлөл хоёр сая төгрөгөөр шагнав.

  • Шилдэг эрдэм шинжилгээний өгүүлэл номинацад - Микобактерийн лавлах лабораторийн тасгийн эрхлэгч АУ-ны магистр Т. Оюунтуяа нарын бүтээл “СҮРЬЕЭГ ОНОШЛОХ XPERT MTB/RIF ШИНЖИЛГЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭЛИЙН ҮНЭЛГЭЭНИЙ ҮР ДҮН” сэдвээр 98 оноогоор шалгарсан.Arslan.mn
  • Шилдэг эрдэм шинжилгээний тойм өгүүлэл номинацад - Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга АУ-ны доктор Э. Оюунчимэг нарын “Дэлхийн улс орнууд дахь Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд КОВИД-19 цар тахлын нөлөөлөл” сэдэвт  хамтын бүтээл 82 оноогоор шалгарсан.Arslan.mn
  • Эмнэл зүйн ховор тохиолдол номинацад -  Олон эмэнд дасалтай сүрьеэгийн 1-р тасгийн эрхлэгч АУ-ны магистр А. Оюунчимэг нарын “Вируст гепатит зүрхний эмгэг хавсарсан, ОЭТС-тэй өвчтөний эмчилгээний менежментийг амжилттай хийсэн нь “ сэдэвт  хамтын бүтээл 87 оноогоор шалгарсан.Arslan.mn
  • Шилдэг судлаач албаар Ж.Даваалхам даргатай ДОХ,Бэлгийн замаар дамжих халдвартын тандалт судалгааны алба Эрдэм шинжилгээний бүтээлүүдийн онооны дунджаар 85,4 оноогоор шалгарав.   Тус алба нийт зургаан бүтээл илгээсэн байна.Arslan.mn

“Эрдэм шинжилгээний анхдугаар уралдаан”-д бүтээлээ илгээсэн нийт судлаач, эмч, мэргэжилтнүүддээ талархал илэрхийлье. Цаашдын эрдэм шинжилгээ, судалгааны ажилд нь амжилт хүсье.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633667
0 эможи

Иргэн
2022-01-07 07:31
ХӨСҮТ-ийн одоогийн энэ дарга чинь өмнөх дарга нараасаа илүү Шинжлэх ухаанч, бүтээлч хүн юм байна. Үүнийгээ улам хөгжүүлж, уламжлал болгоорой. Амжилт хүсье.
keyboard_arrow_up