ХӨСҮТ: Сүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд олон улсын оношилгооны өндөр дэвшилтэт аргыг нэвтрүүлнэ ХӨСҮТ: Сүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд олон улсын оношилгооны өндөр дэвшилтэт аргыг нэвтрүүлнэ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Сүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд олон улсын оношилгооны өндөр дэвшилтэт аргыг нэвтрүүлнэ

2022 оны 1 сарын 13

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Со Сог Хён-г хүлээн авч уулзлаа.  Уулзалтын үеэр 2020-2021 онд хэрэгжүүлсэн төслийн явц, сүрьеэтэй өвчтөний хавьтлын илрүүлэлтийн төслийн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

2015 оноос эхлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Сүрьеэгийн Тандалт Судалгааны алба болон Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран сүрьеэгийн илрүүлэлтийн чиглэлээр хамтран төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн.

2022 оноос үргэлжлэх шатны төслийг хэрэгжүүлэхдээ сүрьеэтэй өвчнийг илрүүлж оношилоход Интерферон гамма (IGRA) тодорхойлох шинжилгээг Монголд улсад нэвтрүүлэн ажиллахаар боллоо.

Интерферон гамма (IGRA) оношилгоог нэвтрүүлснээр сүрьеэгийн далд халдварыг илрүүлэхэд чухал ач холбогдолтой аж.

Arslan.mn

Төслийг 2022 оны 3 дугаар сараас 2022 оны 12 дугаар сарын хооронд хэрэгжүүлэх ба тус идэвхтэй илрүүлэлтэд  хамрагдах зорилтот бүлгүүд нь: 

Зорилтот бүлэг 1: Тухайн  жилд  (2022 он) нийслэл Улаанбаатар хотын төвийн 6 дүүрэгт бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний хавьтал

Зорилтот бүлэг 2: Өмнөх жил (2020 он/2021 он)-д тухайн дүүрэг, хороонд  бүртгэгдэж, хяналтын хугацаа дуусаагүй байгаа хавьтлууд

Зорилтот бүлэг 3: Өмнөх жил (2020 он/2021 он)-д тухайн  дүүрэг, хорооны нутагт  бүртгэгдсэн хавьтал дундаас үзлэгт хамрагдаагүй хяналт алдагдсан, нас барсан тохиолдлын хавьтлууд

Зорилтот бүлэг 4: Өмнөх жил (2020 он/2021 он)-д индекс тохиолдлоор бүртгэгдсэн боловч хяналт алдагдсан, нас барсан тохиолдлуудын өрхийн хавьтлууд байна.

Төслийг хэрэгжүүлснээр дараах үр дүнд хүрэхээр зорин ажиллана.

Үүнд:

  • Улаанбаатар хотод бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтлын эхний болон давтан үзлэгийг хамралтыг 95%-аас дээш хүргэж, илрүүлэлтийг нэмэгдүүлэх,
  • Нийслэл хотод бүртгэгдсэн сүрьеэтэй өвчтөний өрхийн хавьтлаас илэрсэн сүрьеэтэй өвчтөний эмчилгээний амжилтыг 90%-аас дээш хүргэж, гэр бүлийн орчинд халдвар тархах эрсдэлийг бууруулах,
  • Монгол улсын нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдэж буй сүрьеэтэй өвчтөний өрхийн болон ойрын хавьтлаас ялгасан омогт Геномын бүрэн дараалал тогтоох Next Generation Sequencing (NGS) ашиглан судалгаа хийж, гэр бүлийн орчинд сүрьеэгийн халдварлалт хэрхэн тархаж байгаа нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж цаашид авах арга хэмжээний санал зөвлөмж боловсруулах,
  • Бага наснаас нь сүрьеэгээс урьдчилан сэргийлэх чиглэлээр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтын багц хөтөлбөр, сургуулийн өмнөх насны хүүхэд, багш нарт зориулсан гарын авлага боловсруулан гаргах зэрэг юм.

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633474
0 эможи

ХӨСҮТ
Сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up