“Судалгаагаар ГУРВАН ХҮН тутмын  НЭГ НЬ сүрьеэгийн далд халдвартай байна“ “Судалгаагаар ГУРВАН ХҮН тутмын НЭГ НЬ сүрьеэгийн далд халдвартай байна“
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Судалгаагаар ГУРВАН ХҮН тутмын НЭГ НЬ сүрьеэгийн далд халдвартай байна“

2021 оны 12 сарын 22

Arslan.mn

Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв хамтран "Сүрьеэгийн илрүүлэлт, далд халдварын эмчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх нь” үндэсний хэмжээний цахим уулзалтын үр дүнг танилцууллаа.

Хуралд ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьeэгийн төслийн зохицуулагч Н.Цогзолмаа нар оролцон сүрьеэгийн илрүүлэг, сүрьеэгийн далд халдварын эмчилгээний өнөөгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, сэтгүүлчдийн асуултад хариулав. 

"2022 онд сүрьеэгийн тусламж үйлчилгээг хэрхэн үзүүлэх тал дээр тусгайлсан төлөвлөгөө гаргасан"

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Баярболд “Коронавируст халдварын үед эрүүл мэндийн салбар нийт орныхоо 50 хувийг COVID-19 халдварт өртсөн хүмүүст зориулсан. Үүнтэй холбоотойгоор эмнэлгийн үндсэн тусламж үйлчилгээнд доголдол гарсан. Гэхдээ бид үлдсэн 50 хувьдаа тусламж үйлчилгээг хүргэж ажилласан.

Коронавируст халдварын цар тахалтай холбогдуулж бид цаашид бусад халдварт өвчинтэй хэрхэн тэмцэж, дасан зохицож ажиллах талаар төлөвлөгөө гаргаж байна. Тухайлбал, бид 2022 онд сүрьеэгийн тусламж үйлчилгээг яаж үзүүлэх тал дээр тусгайлсан төлөвлөгөө гаргаж ажиллаж байна” гэлээ

"14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, цээжээр өвдөх, турах, шөнө хөлрөх шинж тэмдэг илэрвэл ӨЭМТ, Сүрьеэгийн диспансеруудад хандаарай"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгсайхан “Сүүлийн хоёр жил цар тахлын улмаас манай улсад сүрьеэгийн илрүүлэг оношилгоонд нөлөөлжээ. Тухайлбал, 2020 онд сүрьеэгийн 3,104 тохиолдол бүртгэгдсэн бол 2021 онд 1,981 болж буурсан байна. Илрүүлгийн хувь 2020 онд 29.9 хувь байсан бол 2021 онд 19.1 болж буурчээ.

Сүрьеэгийн тохиолдлын тоо, илрүүлэг буурч байхад нас баралтын тоо ихсэж байна. Энэ нь сүрьеэгийн эрт илрүүлэг, эмчилгээг сайжруулах ёстойг харуулж байна. Олон улсад ч энэ тоо баримт ижил хандлагатай байгаа.

Тохиолдлын тоо буурч байгаа нь өвчлөл буурснаас эсвэл идэвхтэй тандалт, хариу арга хэмжээ хязгаарлагдмал байгаагаас гэсэн хоёр шалтгаантай.

Илрүүлэг буурч байгаа нь COVID-19-өөс шалтгаалж хүн хүчний дэд бүтцийн тоног төхөөрөмжийн хязгаарлагдмал байдал үүссэнтэй холбоотой.

Иргэд 14 хоногоос дээш хугацаанд ханиалгах, цэр гарах, цээжээр өвдөх, турах, шөнө хөлрөх, хоолонд дургүй болох зэрэг шинж тэмдэг илэрвэл харьяа Өрхийн эрүүл мэндийн төвд болон Сүрьеэгийн диспансеруудад хандах хэрэгтэй. Ингэж чадвал бусад хүмүүсийг ч өвчлөл халдвараас сэргийлэх бүрэн боломжтой. Сүрьеэ нь эдгэрдэг өвчин тул эрт илрүүлгэд хамрагдахыг уриалж байна” гэлээ.

"Манай улс энэ оноос нийт гурван горимоор сүрьеэг эмчлэх боломжтой болсон"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судалгааны албаны дарга Э.Оюунчимэг  “2021 онд цар тахлын хүнд байдалтай байсан ч ХӨСҮТ-ийн сүрьеэгийн тандалт судалгааны алба 18 аймаг, нийслэлийн есөн дүүрэгт давтагдсан тоогоор 66 удаагийн дэмжлэгт хяналтыг хийж, зөвлөгөө өгч ирсэн.

Сүрьеэ өвчин бол нянгаар үүсгэгддэг амьсгалын замын халдварт өвчин. Сүрьеэгийн далд халдвар гэдэг нь сүрьеэгийн нянгаар халдвар авсан ч тухайн хүнийхээ биед зовуурь өгөхгүй байгаа хэлбэрийг хэлнэ.

Манай улс энэ оноос нийт гурван горимоор сүрьеэг эмчлэх боломжтой болсон. 

2021 онд нийт 1,350 далд халдвар байгаа гэх тооцооллыг бид гаргасан ч өнөөдрийн байдлаар хангалтгүй түвшинд буюу 177 далд халдварын тохиолдлыг л оношилж, эмчилгээнд хамруулаад байна. Тиймээс далд халдварыг эрт илрүүлэх нь чухал байгаа юм.

Монгол Улсад 2014-2015 онд хийгдсэн Сүрьеэгийн үндэсний дархлалтын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн далд халдвартай байна гэсэн тооцоолол гаргасан байдаг.

ДЭМБ-аас сүрьеэгийн далд халдвар авсан хүмүүсийн 5-10 хувь нь эхний таван жилд сүрьеэгээр өвчлөх боломжтой гэх тооцооллыг гаргадаг.

Монгол Улсад 2014-2015 онд хийгдсэн Сүрьеэгийн үндэсний дархлалтын судалгаагаар гурван хүн тутмын нэг нь сүрьеэгийн далд халдвартай байна гэсэн тооцоолол гаргасан байдаг.

Иргэд дүүрэг, сум, аймгийнхаа Сүрьеэгийн нэгжүүдэд арьсны туберкулины сорилыг үнэгүй тавиулах боломжтой.

Хавдрын эсрэг дархлаа дарангуйлах эмчилгээ хийлгэж байгаа болон гемодиализийн эмчилгээ хийлгэж буй, эд эрхтний хагалгаанд орсон зэрэг хүмүүс сүрьеэгээр өвчлөх эрсдэл өндөр буюу далд сүрьеэгийн халдвартай байх эрсдэлтэй.

Мөн уушгины халдвартай хэлбэрийн сүрьеэгийн өрхийн хавьтал, ойрын хавьтлууд орж байгаа.

Сүрьеэгийн дэгдэлтэд өртсөн эсвэл ХДХВ-ийн халдвартай хүмүүс дархлал нь дарагдсан гэдэг утгаараа далд халдвартай байх магадлал өндөр.

Иргэд өөрийнхөө хүсэлтээр арьсны туберкулины сорилыг тавиулаад далд халдварын эмчилгээнд явж болно." гэв.

Arslan.mn

2021 онд ДЭМБ-аас Монгол улсыг сүрьеэгийн дарамт өндөртэй 30 орны нэгээр зарласан бөгөөд улсын хэмжээнд халдварт өвчний шалтгаант нас баралтын нэгдүгээрт сүрьеэ өвчин бичигдсээр байна. Тодруулбал, жилд сүрьеэгийн 3500 орчим шинэ тохиолдол бүртгэгдэж, уг  өвчний улмаас жилд 200 гаруй хүн нас бардаг. Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүүхдийн сүрьеэгийн тохиолдол  нэмэгдсээр байна.

Энэ оны  эхний 9 сард 0-14 насны 213 хүүхэд сүрьеэгээр өвчилсөн байна. Энэ нь өнгөрсөн оноос 0.4 хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм.

Цар тахлын нөхцөл байдал, хөл хорионоос шалтгаалан  сүрьеэгийн илрүүлэг үзлэгийн тоо 2 дахин буурч, улсын хэмжээнд бүртгэгдвэл зохих сүрьеэгийн шинэ тохиолдол зорилтот түвшинд хүрэхгүй байна. Тухайлбал, 2021 оны III улирлын байдлаар  сүрьеэ өвчний 1735 шинэ тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс  36.3 хувиар буурсан. Илрүүлгийн хувь буурснаар өвчлөл улам бүр нэмэгдэх эрсдэлтэй.

Учир нь, сүрьеэ  амьсгалын замаар дамжин халдварладаг, архаг явцтай өвчин тул иргэд өвчилснөө мэдэхгүй явсаар хүндрүүлэхийн зэрэгцээ бусдад халдвар тараасаар байдаг.  Халдвартай хэлбэрийн  сүрьеэтэй  хүн жилд 10-15 хүнд халдвар тараадаг.   

Сүрьеэгийн тархалтыг бууруулах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх үр дүнтэй аргуудын нэг нь сүрьеэгийн халдварт өртсөн гэр бүлийнхнийг сүрьеэгийн далд халдварын эмчилгээнд бүрэн хамруулах явдал юм.  2021 онд 1350 далд халдвартай тохиолдлыг эмчилгээнд хамруулахаар төлөвлөсөн ч 12 дугаар сарын байдлаар 13.1% нь эмчилгээнд хамрагдсан байна. Иймд цаашид сүрьеэгийн илрүүлгийг нэмэгдүүлэх, сүрьеэгийн далд халдварын эмчилгээний хамралтыг нэмэгдүүлэх, Эрүүл мэндийн сайдын  2021 оны 07 дугаар албан даалгаварын эрчимжүүлэх шаардлагатай байгаа юм. Үүнд эмч, мэргэжилтэн, эрүүл мэндийн байгууллагаас гадна иргэд, олон нийтийн оролцоо чухал гэдгээ албаныхан онцлов.

ШУУД ҮЗЭХ:

Arslan.mn

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
2
633447
2 эможи

RUE QIU
2022-01-28 08:12
Нараяна эрүүл мэндийн эмнэлэгт А, О, В цустай бөөрний донор яаралтай хэрэгтэй байгаа тул доноруудыг (850,000.00 доллар) шагнана. Бид Энэтхэг, Их Британи, Турк болон бусад улсад байрладаг тул сонирхсон хүмүүс бидэнтэй холбоо барина уу, та тэр даруйдаа өндөр шагнал авах болно. Бүх имэйлийг (NARAYANAHEALTHCARE.IN@GMAIL.COM) шуудангаар илгээх ёстой. Амь аврахад бөөр хэрэгтэй Амь аврахад бэлэн байгаа танд баярлалаа.
Зочин
2021-12-23 10:07
Төсөл,хөтөлбөр авах гээд худлаа зарлаж ОУ д аль муугаараа дуудуулж бна.Ийм амныхаа зоргоор бурдаг юмнуудыг шалгах хэрэгтэй
Зочин
2021-12-22 19:07
Өөө хөөрхий корона вирус чинь сүреэ болоод хувирсан уу уушиг барьдаг болохоор тийм үү ёстой баларч байнадаа монголчууд
keyboard_arrow_up