УГТЭ: 2021 ОНЫ  “ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ  БАЙГУУЛЛАГА”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА УГТЭ: 2021 ОНЫ “ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: 2021 ОНЫ “ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ААР ДАХИН ШАЛГАРЛАА

2021 оны 12 сарын 13

Arslan.mn

Монгол улсад Эрүүл мэндийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн хүрээнд 12 сарын 10-12ны өдрүүдэд зохион байгуулагдсан “ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэн амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. 

Үзэсгэлэнд улсын эмнэлгүүд, тусгай мэргэжлийн төвүүд, эм, эмийн хэрэгсэл, эмнэлгийн тоног төхөөрөмж, лабораторийн урвалж, оношлуур ханган нийлүүлдэг байгууллагууд оролцсон бөгөөд Улсын Гуравдугаар Төв эмнэлэг  өөрийн  оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн нийт 11 чиглэлийн 32 шинэ дэвшилтэд технологийг танилцуулж олон нийтэд нарийн мэргэжлийн эмчийн зөвлөгөө өгч оролцсон байна. 

Arslan.mn

“ЭРҮҮЛ МЭНДИЙН ТЕХНОЛОГИ-2021” үзэсгэлэнгийн шилдэг шалгаруулах номинацид УГТЭ -ээс нэр дэвшсэн бүтээлүүдээс МУ-ын Төрийн соёрхолт, Дэлхийн Оюуны Өмчийн Алтан Медальт “Нээлттэй болон дурангийн мэс заслын иж бүрдэл багажууд” сэдэвт бүтээл тэргүүн байранд шалгарч, “ШИЛДЭГ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ БАЙГУУЛЛАГА”-ын цомыг  гардан авлаа.

Тус эмнэлэг нь шилдэг технологи нэвтрүүлэгч байгууллагаар ийнхүү 4 дэх удаагаа шалгарчээ. Өмнө нь Монгол улсад  шинэ, шилдэг технологийг амжилттай нутагшуулсан гавъяагаараа 2016, 2018, 2019 онуудад энэхүү хүндтэй цомыг авч байжээ. 

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633322
0 эможи

ИРГЭН
2021-12-13 19:39
САЙН САЙХАН ЮМ ИХТЭЙ Л БОЛЖ БАЙНА БАЯР ХҮРГЭЕ, ОДОО ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛГУУД МААНЬ АЖИЛАА САЙЖРУУЛАХ Л ҮЛДЛЭЭ, ТУУЗ ХАЙЧЛА ,НЭЭЛТ ХИЙХ ЗЭРЭГИЙГ УЛИГ БОЛТОЛ УЛС ТӨР БОЛГОЖ БАЙНА ШҮҮ
keyboard_arrow_up