COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ-д 33 мянган ам доллларын хандивын мэс заслын маскыг гардуулан өглөө

админ
2021 оны 12 сарын 08

Arslan.mn

ХБНГУ-ын Элчин сайдын яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас Халдварт өвчин судлалын үндэсний төвд хандивын 105,000 ширхэг мэс заслын маскыг /2021.12.07/  гардуулан өгөх арга хэмжээ боллоо.

Арга хэмжээнд ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч Регина Рутенберг, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица, ХӨСҮТ-ын Халдварт өвчний тандалт, сэргийлэлт эрхэлсэн дэд захирал Ж. Байгалмаа, Эмнэлгийн тусламж, үйлчилгээ эрхэлсэн дэд захирал Ц. Чинбаяр болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Arslan.mn

Энэ үеэр  ХӨСҮТ-ийн ерөнхий захирал  Ц.Билэгтсайхан 2021 оны Ковидын нөхцөл байдлын талаар мэдээлэл өгч, ДЭМБ болон Эрүүл Мэндийн Сайдын 734-р зөвлөмж дагуу халдварт өвчинтэй тэмцэх ажиллагааг хийсээр байна гэдгээ онцлов.

Arslan.mn

ХБНГУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Хэргийг түр хамаарагч  Регина Рутенберг “ХБНГУ нь Ковид-19 цар тахлын үед санхүүжилтийн хувьд идэвхитэй ажиллаж байна. Герман улс өнгөрсөн хугацаанд Ковакс хөтөлбөрт нийт 1 тэрбум еврог зарцуулсан бөгөөд тус хөтөлбөрт Монгол улс 2021 оны эхээр хамрагдсан билээ. Өнөөдөр бид бүхэн ХӨСҮТ-д нийт 33 мянган ам доллларын хандивыг гардуулж байна.” гэдгийг онцлов.

Arslan.mn

Үргэлжлүүлэн ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч Сергей Диордица “ Ковид-19 цар тахлын эхэн үеээс тасралтгүй ажиллаж буй ХӨСҮТ-д талархал илэрхийлж байна. 2020 оны эхэн үед халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал байсан ба энэ үед яаралтай түргэн тусламжийн сургах багыг Герман улсаас Монгол руу илгээсэн.  Ковид-19 цар тахлын эхэн үеээс ДЭМБ нь халдвар хамгааллын дэглэмийн гол зөвлөмжүүдийг өгсөөр ирсэн. Цаашид ч дэмжин ажиллана” гэдгээ хэлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633242
0 эможи

keyboard_arrow_up