О.БАТБАЯР: Вакцины гуравдахь тун Омикрон хувилбараас 90 хувь хамгаалж байна О.БАТБАЯР: Вакцины гуравдахь тун Омикрон хувилбараас 90 хувь хамгаалж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

О.БАТБАЯР: Вакцины гуравдахь тун Омикрон хувилбараас 90 хувь хамгаалж байна

2021 оны 12 сарын 03

Arslan.mn

Эрүүл мэндийн яамны хэвлэлийн хурлын үеэр Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр коронавирусийн Омикрон хувилбартай холбоотой мэдээлэл өглөө.

Тэрбээр "Коронавирусийн Омикрон хувилбарын халдварлах чадвар, вакцины нөлөө, эмчилгээний тактик өөрчлөгдөх эсэх нь тодорхойгүй байна.

ДЭМБ-аас Омикрон хувилбарыг аюултай ангилалд оруулж, улс орнуудыг геномын судалгааг эрчимжүүлэх уриалгыг хүргүүлсэн. 

Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улсад арваннэгдүгээр сарын эхээр 250 орчим тохиолдол шинээр илэрч байсан бол арваннэгдүгээр сарын 26-н гэхэд өдөрт батлагдах тохиолдол 2,500 болтлоо өссөн.

Өнөөдрийн байдлаар тухайн улсад 4,500 халдвар шинээр илэрчээ. Халдвар ийнхүү эрс нэмэгдэх болсон нь шинэ мутацаас гадна вакцины хоёрдугаар тунд хамрагдсан иргэдийнх нь тоо бага байгаатай холбоотой.

Мутац нь дархлаа сул хүмүүсийн биед л үүсдэг бөгөөд Омикрон нэртэй коронавирусийн мутацлагдсан хувилбар нь мөн дархлаа султай хүний биед үүссэн байх магадлалтайг эрдэмтэд хэлж байна.

ДЭМБ-ын зүгээс бүртгэгдсэн бүх орон хөл хорио тавихгүйгээр эрсдэлийн үнэлгээнд суурилсан арга хэмжээ хэрэгжүүлэхийг уриалж, Moderna болон Pfizer компаниудын зүгээс уг шинэ хувилбар руу чиглэсэн вакциныг хийж эхэлснээ мэдэгдсэн.

Гэхдээ Оксфордын их сургуулийн судалгааны багийн судалгаагаар коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тун Омикрон хувилбараас хамгаалж байна гэх үр дүн гарчээ." хэмээлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633132
1 эможи

Зочин
2021-12-05 13:27
Чи өөрөө хийлгэсэн үү танай гэр бүл хийлгэсэн үү хийлгэсэн нотолгоог чинь харъя
Зочин
2021-12-03 21:21
Синофармын хоёр тунгийн дараа файзер бүүстер тун хэлбэрээр хийгээд судалгаа хийсэн бол итгэмээр. Англид синофармын вакцин хийлгээгүй шүү
Ха ха ха...
2021-12-03 16:24
Тариулаад бас амтлаад үзсэн "ДАРГА" ярьж бна. ҮХЭР АРД ТҮМЭН БИД ИТГЭХ Л ҮЛДЭЖ....
Зочин
2021-12-03 14:37
Вакцин л юм бол хаигаалах л ёстой доо
keyboard_arrow_up