Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-д коронавирусийн хувилбарын тандалтыг хоёр аргаар хийж байгаа Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-д коронавирусийн хувилбарын тандалтыг хоёр аргаар хийж байгаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Ц.Билэгтсайхан: ХӨСҮТ-д коронавирусийн хувилбарын тандалтыг хоёр аргаар хийж байгаа

2021 оны 12 сарын 03

Arslan.mn

КОВИД-19 халдварын мутац хувилбарыг илрүүлэх шинжилгээг эх орондоо хийхээр мэргэжилтнүүдийг Япон улсад суралцуулан бэлтгэжээ. Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэл өглөө. 

Тэрбээр "2021 он гарсаар бид халдварын гурван давлагаатай нүүр тулсан. Давлагаа тус бүрийн үед аль хувилбарын вирус зонхилж байгааг буюу хувилбарын тандалтыг ХӨСҮТ-д хийдэг. Тухайлбал,

  • Эхний давлагааны үед зөөвөрлөгдсөн тохиолдлууд B1.1.1.294  болон өөр бусад гурван төрлийн мутац, харин дотоодод тарсан халдвар нь B.1.1.46 мутацаар үүсгэгдсэн. Эдгээр мутац нь нэршил аваагүй, ДЭМБ-ын стандартаар дугаарлагдаад явсан. 
  • Хоёрдугаар давлагааны үед альфа хувилбар зонхилсон.
  • Гуравдугаар давлагааны хувьд дельта вирусээр үүсгэгдсэн.

Хувилбарын тандалтыг хийх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт PCR-д түшиглэн тодорхойлдог. Шинэ хувилбарын хувьд ч мөн PCR шинжилгээгээр оношилдог. Ингэхдээ S уургийн алдагдлаар нь оношилж байгаа. Хоёрдугаарт генийн дарааллаар нь илрүүлэх бөгөөд хоёр өөр аргаар гаргасан үр дүнгээ харьцуулж баталгаажуулна.

ХӨСҮТ-ийн баг арваннэгдүгээр сарын 27-ноос эхлэн Чингис хаан нисэх онгоцны буудалд хилийн тандалт хийж эхэлсэн. Одоогоор 10 гаруй нислэгийг хүлээн авч, тандалт хийгээд байна. Нийт 1,400 гаруй зорчигч ирсэн. Зорчигчдоос ирсэн даруйд нь түргэвчилсэн шинжилгээ авахад дөрвөн эерэг тохиолдол гарсныг тусгаарлан PCR шинжилгээ авахад хоёр хүний онош эерэг болох нь батлагдаад байгаа. Эерэг батлагдсан тохиолдлуудад хувилбарын тандалт шинжилгээг хийдэг. Ингээд үзэхэд хоёр эерэг тохиолдол дельта хувилбараар өвчилсөн болох нь тогтоогдсон. 

Мөн Алтанбулаг, Цагааннуур, Боршоо гэх мэт орон нутгийн боомтууд дээр НЭМҮТ, ХӨСҮТ, ЗӨСҮТ-ийн багууд, орон нутгийн хилийн мэргэжлийн хяналт гаалийнхантай хамтраад үйл ажиллагаа явуулж байна" хэмээлээ. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
633130
0 эможи

keyboard_arrow_up