COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
01 сарын 21, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ: УГТЭ-ийн Мэс заслын баг Монгол Улсын ТӨРИЙН СОЁРХОЛТ хүртлээ

админ
2021 оны 11 сарын 26

Arslan.mn

Улсын гуравдугаар төв эмнэлгийн мэс заслын багийн зөвлөх Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, МУ-ын хүний гавьяат эмч, Ардын эмч, Академич, зүрхний мэс засалч Начингийн Баасанжав тэргүүтэй Анагаах ухааны доктор, дэд профессор Гүнсэнцоодолын Баяраа, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Бямбаагийн Алтангэрэл, Монгол Улсын тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны магистр, Клиникийн профессор Цогтын Лочин нар “Мэс заслын техник, технологи, хагалгааны багажуудыг санаачлан бүтээж практикт нэвтрүүлсэн үр дүн” бүтээлээрээ Монгол Улсын Төрийн Соёрхол хүртлээ.

Тус эмнэлгийн мэс заслын баг хамт олны мэс заслын салбарт дэвшилтэт техник, титехнологи, инновац нэвтрүүлж, эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс, улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник, технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион эмчилгээнд нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан үйлсийг Төр засгаас өндрөөр үнэлж ийнхүү Төрийн Соёрхол хүртээлээ.

Түүхэн баярын өдөр буурал түүхтэй УГТЭ-ийн хамт олноос 30 жилийн дараа 3 дахь удаагаа Төрийн соёрхолтнууд дахин төрөн гарсанд Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн хамт олны өмнөөс  Төр засагт ард түмэндээ гүн талархал илэрхийлье.

Ташрамд дурдахад, УГТЭ-ээс 

  • 1981 ОНД Т. ШАГДАРСҮРЭН БАГШТАЙ ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН БАГ ХАМТ ОЛОН
  • 1991 ОНД Ж.ХАЙРРУЛЛА БАГШТАЙ МЭДРЭЛИЙН МЭС ЗАСЛЫН БАГ ХАМТ ОЛОН энэхүү шагналыг хүртэж байжээ.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
6
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
1
632996
16 эможи

keyboard_arrow_up