COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 09, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: КОВИД-19 халдварын 711 тохиолдол батлагдаж, долоон иргэн нас баржээ

админ
2021 оны 11 сарын 25

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 711 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 380,731 болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 486 нь Улаанбаатар хотод,
  • 225 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 21-80 гаруй насны долоон хүн нас баржээ. Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 7,196 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол 14,684 хүн өрхийн эмчийн хяналтад гэртээ тусгаарлагдан эмчлүүлж байна.

Мөн 1,443 хүүхэд, 225 жирэмсэн эх хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-2,959
  • Хүндэвтэр-3,226
  • Хүнд-864
  • Маш хүнд-147 хүн байна

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632972
0 эможи

keyboard_arrow_up