ЭМЯ-ны хяналт үнэлгээний баг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллалаа ЭМЯ-ны хяналт үнэлгээний баг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллалаа
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 23, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ-ны хяналт үнэлгээний баг Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллалаа

2021 оны 11 сарын 23

Arslan.mn

2021 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр ЭМЯ-ны хяналт үнэлгээний баг Эрүүл мэндийн сайдын A/681 дугаар тушаалын дагуу Улсын гуравдугаар төв эмнэлэгт ажиллалаа.

Тус хяналт үнэлгээний баг нь эмнэлгийн санхүү, төсвийн хяналт үнэлгээг эмнэлгүүдэд хийж, тусламж, үйлчилгээний хүртээмж, чанар аюулгүй байдал, гүйцэтгэлийн санхүүжилтийн өнөөгийн байдал, аудитын зөвлөмжийн биелэлтэд хяналт тавьж, санал, дүгнэлт өгөх зорилготой юм.

Энэхүү хяналт үнэлгээний хүрээнд ЭМЯ-ны ЭТҮГ-ийн хэлтсийн дарга С.Энхцолмон, ХШҮДАГ-ын мэргэжилтэн Х.Өлзий-Орших, ЭМДЕГ-ын ТҮЧТХГ-ын эмч н.Үнэнбат, н.Уртбаяр, ЭЭХХЗГ-ын захиргаа удирдлагын газрын дарга Л.Намхайдорж нар ирж тус эмнэлгийн 2021 оны төсвийн гүйцэтгэл, өглөг, авлагын өнөөгийн байдалд үнэлгээ хийж, зөвөлгөө өгч, эрсдлийн удирдлагаар хангах, эм эмнэлгийн хэрэгслийн хангалтын тогтолцоо, бараа материалын нөөцийн үлдэгдэл, зарцуулалт, өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудалыг тодорхойлж, чиглэл өгөх, эмнэлгийн бие даасан байдлыг хэрэгжүүлэх, гүйцэтгэлээр санхүүжүүлэх тогтолцоонд шилжсэнтэй холбоотой санал, зөвлөмжийг өгч ажиллалаа.

Хяналт үнэлгээний үр дүнд Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан 2021 оны 67/А/268, А/387-99 дугаар тушаалын хэрэгжилтийн үр дүнг тооцож, цаашид 2022 оны эрүүл мэндийн салбарын үндсэн тусламж үйлчилгээний нэгтгэх хувилбар сайжрах юм.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632900
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up