COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Түр цэг ажиллуулснаар оюутнуудын вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдлээ

админ
2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын 108 цэг үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс 40 гаруй нь суурин, 35 нь явуулын цэг. Мөн өчигдрөөс томоохон зах худалдааны төв, их дээд сургуулиудад дархлаажуулалтын түр цэг байрлан ажиллаж байна. Энэ талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд "Судалгаагаар 18-40 насны иргэдийн гурав дахь тунгийн хамрагдалт сул байна. Мөн 18-25 насны буюу оюутнуудын вакцинд хамрагдалт сул  байгаа учраас Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу Боловсрол шинжлэх ухааны яамтай хамтран зургаан их дээд сургуульд явуулын цэг ажиллуулж байна. Ингэснээр оюутнуудын вакцинд хамрагдах хувь эрс нэмэгдэж эхэллээ" гэсэн юм. 

Нийслэл Улаанбаатар хотын нийт хүн амын 25 хувь нь дархлаа сэргээх нэмэлт тунд хамрагдаад буй. Сэргээх тунг нийслэл дэх Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд харьяалал харгалзахгүйгээр хийж, иргэдийг дархлаажуулж байгаа ч иргэдийн оролцоо хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байна. 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632851
0 эможи

Зочин
2021-11-20 00:34
Зөв сайд аа оюутнуудыг л бүрэн вакцинд хамруул.Мөн хувиараа таксид явж байгаа жолооч нар вакцинд ер хамрагдаагүй байна шүү мөн ажилгүй эрхэлдэггүй хүмүүс ийг гээд бүгдийг нь вакцинд хамруулаарай
keyboard_arrow_up