“Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн Хамтарсан зохицуулах Хорооны анхдугаар хурал боллоо “Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн Хамтарсан зохицуулах Хорооны анхдугаар хурал боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

“Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийн Хамтарсан зохицуулах Хорооны анхдугаар хурал боллоо

2021 оны 11 сарын 19

Arslan.mn

Япон улсын ЖАЙКА болон Эрүүл мэндийн судалгаа, хөгжлийн байгууллага (AMED)-ын санхүүжилтээр "Тогтвортой хөгжлийн төлөө шинжлэх ухаан, технологийн судалгааны түншлэл" (SATREPS) -ийн халдварт өвчний талбарт” Сүрьеэ болон ям өвчний хяналт” төслийг 2019 онд баталж, Монгол улс хамтран 2020 оны 11 сараас эхлэн ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын даргын удирдлага дор Халдварт өвчин судлалын үндэсний төв, Мал эмнэлгийн хүрээлэн, Хоккайдо их сургууль, Сүрьеэ судлалын хүрээлэн хамтран гүйцэтгэж, БШУЯ, ХХААХҮЯ, МЭЕГ, Сангийн яам хамтран хэрэгжүүлж эхлээд байна.

Япон-Монголын хамтран хэрэгжүүлж буй "Сүрьеэ болон ям өвчний хяналт” SATREPS төслийн “Хамтарсан зохицуулах Хорооны анхдугаар хурал 2021 оны 11 сарын 17-нд боллоо.

Arslan.mn

Хурлыг төслийн удирдагч ЭМЯ-ны НЭМГ-ын дарга Д.Баярболд удирдаж явуулж,  ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан нар оролцлоо. Хурлаар Сүрьеэ, ям өвчний хяналт” төслийн танилцуулгыг Япон талын үндсэн судлаач профессор Т. Кимура, танилцуулж, төслийн явцын талаар профессор Т. Кимура, M.bovis болон B. mallei илрүүлэх LAMP шинжилгээний хөгжүүлэлтийг профессор Я.Сузуки, иммунохротатографийн шинжилгээний аргын хөгжүүлэлтийг К.Окаши, ХӨСҮТ-ийн төслийн үйл ажиллагааны хэрэгжилтийн явцыг орон нутгийн үндсэн судлаач Б.Буянхишиг , профессор С. Митарай, МЭХ-ийн төслийн үйл ажиллагааны хэрэгжүүлэлтийн явцыг үндсэн судлаач С.Батбаатар нар тус тус танилцууллаа.

Arslan.mn

Хуралд оролцогчид төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөний өөрчлөлтийн талаар олон талыг хамран ярилцлаа.

Сүрьеэ болон ям өвчнийг шинжлэх ухааны үндэслэлтэй хяналтыг хэрэгжүүлэхээр нэг эрүүл мэндийн зоонозын өвчин судлалын баазыг Монголд байгуулах зорилготой уг төслийн хэрэгжилтийн хугацаанд төслийн баг Монгол улсад сүрьеэ болон ям өвчнийг хүн болон малын дундаас эрт илрүүлэх, хүн, малын хооронд халдварын дамжих эрсдэлийг үнэлэх, өвчний тархалтыг тогтооход шинжлэх ухааны үндэслэлтэй суурь нотолгоог бүрдүүлж улмаар нэг эрүүл мэндэд чиглэсэн зоонозын өвчнийг хянах платформ ажиллуулахад 2025 оноос ихээхэн ахиц дэвшлийг авчирна гэдэгт Монгол улс найдаж байна.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632823
0 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up