ЭМДЕГ:Нийслэл, орон нутгийн лабораториудад хяналт шалгалт хийлээ ЭМДЕГ:Нийслэл, орон нутгийн лабораториудад хяналт шалгалт хийлээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ:Нийслэл, орон нутгийн лабораториудад хяналт шалгалт хийлээ

2021 оны 11 сарын 09

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар өнөөдрийн байдлаар Төрийн өмчийн болон хувийн хэвшлийн 2600 гаруй байгууллагатай “Эрүүл мэндийн байгууллагаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээг худалдан авах” гэрээг байгуулан, иргэнд үзүүлсэн тусламж, үйлчилгээнд чанарын хяналт хийж санхүүжилтийг шийдвэрлэн ажиллаж байна. Энэ хүрээнд гэрээт байгууллагуудын гэрээний хэрэгжилтийг хангуулах зорилгоор долоо хоног бүр газар дээрх хяналт-шалгалтын ажлыг зохион байгуулдаг.

Энэ долоо хоногт Коронавируст халдвар (Ковид-19) цар тахлын дэгдэлтийн үед сорьцод ПГУ Cov-SARS 2 шинжилгээ хийсэн гэрээт лабораториуд нэхэмжлэлээ Эрүүл мэндийн сайд, Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу илгээсэн эсэхэд нийслэлийн 5, орон нутгийн 19 молекул биологийн лабораторит газар дээрх хяналт-үнэлгээг хийлээ.

Хяналт-үнэлгээгээр ХӨСҮТ, УНТЭ, УХТЭ-дэд Tandalt.gov.mn программд давхар шивсэн 415, зорилго тодорхойгүй гэж бүртгэсэн 607, хувийн лабораторийн сорьцод шинжилгээ хийсэн 920, төлбөр аваагүй боловч зорилтот гэж бүртгэсэн гадаад иргэн 1, нийт 1963 тохиолдлыг Tandalt.gov.mn программд зорилтот гэж бүртгэн Эрүүл мэндийн даатгалын сангаас 98.150.000 төгрөгийг илүү нэхэмжилсэн зөрчил илэрсэн. Мөн 2021 оны 07 дугаар сарын 20-30-ны хооронд (НЭМҮТ 2021 оны 09 дүгээр сарын 01-30-ны хооронд) сайн дураар төлбөр төлж шинжилгээнд хамрагдсан 1431 тохиолдлыг Tandalt.gov.mn программд зорилтот гэж бүртгэн Эрүүл мэндийн даатгалын сангаас 71.550.000 төгрөгийг илүү нэхэмжилсэн зөрчлүүд тус тус илэрлээ.

Энэ дагуу дээрх гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад Эрүүл мэндийн сайдын холбогдох тушаалыг мөрдөн ажиллах, шаардлагагүй шинжилгээ хийсэн, давхар нэхэмжилсэн болон эмч, эмнэлгийн ажилтныг Tandalt.gov.mn программд зорилтот гэж бүртгээгүй тохиолдлуудад дараа сарын санхүүжилтээс хасч тооцох, зөрчлийг давтан гаргахгүй байх, гэрээний үүргээ хэрэгжүүлэн ажиллахыг мэдэгдэж албан шаардлага хүргүүллээ.

Цаашид гэрээт эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлийн нэхэмжлэх, санхүүгийн анхан шатны баримтуудаа цаг тухайд нь үнэн зөв, алдаагүй илгээхийг ЭМДЕГ-аас анхааруулж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632550
0 эможи

keyboard_arrow_up