ЭМЯ: Сүүлийн 24 цагт 450 иргэнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ ЭМЯ: Сүүлийн 24 цагт 450 иргэнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМЯ: Сүүлийн 24 цагт 450 иргэнээс халдвар илэрч, есөн хүн нас баржээ

2021 оны 11 сарын 08

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 450 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь PCR шинжилгээгээр батлагджээ.

Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 368,600 болж нэмэгдлээ.

Ташрамд дурдахад, Эрүүл мэндийн яамнаас өдөр бүр зөвхөн PCR шинжилгээгээр эерэг гарсан тохиолдлыг мэдээлж буй. Харин түргэвчилсэн тестээр эерэг гарсан эсвэл шинж тэмдэг илэрсэн иргэдийг энэ тоонд оруулж тооцохгүй, зөвхөн эмчилгээ хийж байгаа юм.

Мөн хоногт эдгэрч, тусгаарлалтаас гарч байгаа тохиолдлын тоог мэдээлэхээ зогсоогоод буй.

Шинээр илэрсэн тохиолдлууд бүгд дотоодын халдвар бөгөөд

  • 366 нь Улаанбаатар хотод,
  • 84 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 гаруй насны найман хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,744 хүн эндээд байна.

Талийгаачдын гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 12,741 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 34,015 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн – 5,521
  • Хүндэвтэр – 5,487
  • Хүнд – 1,460
  • Маш хүнд -273 хүн байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632526
0 эможи

Зочин
2021-11-09 06:15
Кроногоор нас барсан хүнийг чандарлахад 5-7 сая төг гээ биздээ !!!!!!!!!!!
keyboard_arrow_up