БАЯРТ МЭДЭЭ : УГТЭ-ийн Урологийн тасаг 1 жилийн хугацаанд 586 мэс засал, 5000 иргэнд амбулаторийн тусламж үзүүлжээ БАЯРТ МЭДЭЭ : УГТЭ-ийн Урологийн тасаг 1 жилийн хугацаанд 586 мэс засал, 5000 иргэнд амбулаторийн тусламж үзүүлжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

БАЯРТ МЭДЭЭ : УГТЭ-ийн Урологийн тасаг 1 жилийн хугацаанд 586 мэс засал, 5000 иргэнд амбулаторийн тусламж үзүүлжээ

2021 оны 11 сарын 04

Arslan.mn

Эрүүл мэндийн салбарын төвлөрлийг сааруулах, тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Гуравдугаар Төв эмнэлэг (УГТЭ) шинээр урологийн тасгийг 2020 оны 11 дүгээр сарын 04-нд нээсэн билээ. Тэгвэл өнөөдөр тус урологийн тасаг нэг жилийн ойтойгоо золгож, амжилт бүтээлээ тайлагнасан хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгууллаа.

Arslan.mnХүндэтгэлийн арга хэмжээнд МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, УГТЭ-ийн Ерөнхий захирал Ц.Төмөр-Очир, УНТЭ-ийн урологийн тасгийн эрхлэгч, бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийн ахлагч Д.Баян-Өндөр болон урологийн тасгийн, эмч, мэргэжилтнүүд, салбарын төлөөллүүд оролцлоо.

Arslan.mnУГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир нээлтийн үгэндээ “Өнөөдөр манай эмнэлгийн хувьд төдийгүй эрүүл мэндийн салбарын түвшинд чухал өдөр болж байна. Учир нь яг нэг жилийн өмнө Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайханаас үүрэг, чиглэл авч шинээр урологийн тасгийг нээх бэлтгэл ажлыг хангаж, тусламж үйлчилгээгээ иргэддээ хүргэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл УГТЭ нь эрүүл мэндийн салбарынхаа энэ чиглэлийн ачааллыг хуваалцах, хүн ардынхаа эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх чухал үүргийг авч ажилласан. Хэдийгээр Ковидын хүнд үед УГТЭ шинээр бөөр, шээсний замын тусламж, үйлчилгээг ард иргэддээ хүргэж эхэлсэн ч манай урологийн тасгийн хамт олон нэг жилийн хугацаанд 500 гаруй мэс засал хийж, 5000 гаруй тусламж үйлчилгээг амбулаториор үзүүлэн амжилттай ажилласан байна. УГТЭ-ийн урологийн тасгийг байгуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэн чиглүүлж ажилласан Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан, УНТЭ-ийн урологийн тасгийн эрхлэгч Д.Баян-Өндөр даргатай хамт олон, анхны тасгийн эрхлэгч н.Саранцэцэг эмч нартаа талархаснаа илэрхийлье. Урологийн тасгийг нээхэд тухайн үед сайдын багцаас 700 гаруй сая төгрөгийн орчин үеийн багаж, тоног төхөөрөмжийн дэмжлэг үзүүлсэний үр дүнд мэс заслыг чанартай хийх боломж бүрдсэн. Цаашид бид бие даалган хөгжүүлэх, чадварлаг эмч мэргэжилтнүүдийг тогтмол бэлтгэх зэрэг олон талын зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна. Бидний амжилтыг хуваалцан хүрэлцэн ирсэн нийт зочиддоо талархаснаа илэрхийлье” гэв.

Arslan.mn

МУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Эрүүл мэндийн сайд асан Т.Мөнхсайхан хүндэтгэлийн арга хэмжээний үеэр хэлсэн үгэндээ “Өнөөдрийн арга хэмжээнд миний хувьд маш өндөр ач холбогдол өгч ирсэн. Учир нь өнөөдрийн урологийн тусламж, үйлчилгээний амжилт олон зүйлийн эхлэл болно хэмээн харж байна. Сайдын гаргасан тушаал, шийдвэр богино хугацаанд хэрхэн амжилттай хэрэгжиж болдогийг харуулсан ажил боллоо. УГТЭ-т урологийн тасгийг нээхэд хичээлт зүтгэл гаргасан УНТЭ-ийн Д.Баян-Өндөр эрхлэгчтэй хамт олон, УГТЭ-ийн удирдлагууд, захиргаа, Г.Алтанхуяг эрхлэгчтэй УГТЭ-ийн урологийн тасгийн хамт олон сэтгэл гаргаж ажилласны үр дүнд ард иргэдэд хүрэх тусламж, үйлчилгээ нэг шат ахиад байна. УГТЭ-ийн хувьд дүүрэг, орон нутагт энэ төрлийн тусламж үйлчилгээг нэвтрүүлэх, чиглүүлэх, дэмжин түгээх зэрэг олон үүргийг мөн хүлээж байгаа гэж харж байна. УГТЭ-ийн хамт олон, дэмжин туслаж ажилласан нийт эмч, мэргэжилтнүүддээ дахин талархаснаа илэрхийлье” гэлээ.

Arslan.mn

УНТЭ-ийн урологи, андрологийн төвийн дарга, бөөр шилжүүлэн суулгах үндэсний төвийн эрхлэгч, УГТЭ-ийн урологийн тасгийн зөвлөх эмч Д.Баян-Өндөр хүрэлцэн ирсэн зочдод хандан “та бүхэндээ УГТЭ-ийн урологийн тасаг байгуулагдсаны нэг жилийн ойн халуун мэндийг хүргэе. 1957 оны 9 дүгээр сарын 15-нд УНТЭ-т урологийн кабинет анх байгуулагдаж байсан түүхтэй. 2013 оноос хойш урологийн эмчийг бэлтгэх ажил бодлогоор хийгдсэн. Тухайн үед 23 эмчтэй байсан бол одоо 60 гаруй урологийн эмчтэй болсон. Мөн 8 эмч шинээр урологийн эмч болохоор суралцаж байна. 2020 онд Т.Мөнхсайхан сайдын төвлөрлийг сааруулах бодлого хэрэгжиж УГТЭ, УХТЭ-үүдэд урологийн тасаг байгуулах шийдвэр гарч, ажил болж эхэлсэн. Энэ дагуу мэргэжилтэн солилцох хөтөлбөр хэрэгжиж, УНТЭ-ийн тэргүүлэх зэрэгтэй н.Саранцэцэг эмч УГТЭ-т, н.Эрдэнэсайхан эмч УХТЭ-т очиж ажилласан. Нэг жил гэдэг богино хугацаа юм шиг боловч УГТЭ-ийн урологийн тасгийн хамт олон 586 мэс засал, УХТЭ-ийн урологийн тасгийн хамт олон 509 мэс заслыг амжилттай хийсэн байна. Эдгээр үзүүлэлт бол том тоо, амжилт юм. Үүний үр дүнд УНТЭ-ийн урологи, андрологийн үйл ажиллагаанд мэдэгдэхүйц өөрчлөлтүүд гарсан. Тухайлбал, манай тасагт хэвтүүлэх гээд иргэн 60 хоног очерлодог байсан бол одоо 22 хоног болж буурсан. Өөрөөр хэлбэл УХТЭ, УГТЭ-үүд УНТЭ-ийн ачааллыг бодитоор хуваалцаж байна. Тус хоёр эмнэлэг жилдээ 1000 гаруй мэс заслыг хийнээ гэж үзэхээр УНТЭ-ийн урологи андрологийн төвийн нийт ачааллын гуравны нэгийг авсан гэсэн үг. Энэ бүхний үр дүнд цаашид чирэгдэл нь буурч, тусламж үйлчилгээний хүртээмж сайжирч Монгол түмэн цаг алдалгүй шуурхай үйлчилгээ авдаг болно оо хэмээн итгэж байгаа. УГТЭ-ийн захиргаа, мэс заслын тасгийн хамт олон, ЭМЯ-ны хамт олонд талархаснаа илэрхийлье. Ажлын амжилт хүсье” хэмээн үг хэллээ.

УГТЭ-ийн удирдлагуудын зүгээс Урологийн тасгийг нээн, дэмжин ажилласан хүмүүстээ талархал илэрхийлэн, хүндэтгэл үзүүлсэн юм.  

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Эх сурвалж: гэрэл зургийг mpa.mn
Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
1
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
1
angry an post
632479
4 эможи

DR. ADITYA
2024-04-06 16:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
2024-04-06 16:27
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
DR. ADITYA
2023-08-14 16:10
БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)
Зочин
2022-08-25 09:52
Бүгдэд нь энэ өдрийн мэнд, та санхүүгийн бэрхшээлийг даван туулсан хэвээр байна уу, танд бөөрийг 760,000 доллараар зарж, эрүүл саруул байх боломж байна. Fortis эмнэлэг бөөрний хүнд донороос 760,000 долларын бөөр худалдаж авч байна, тэд хамгийн сайн эмчтэй, хүссэн зүйлээ авч, ядуурлаас ангид байхын тулд байгаа зүйлээ ашигладаг, хэрэв та бөөрний өвчний улмаас бөөр шилжүүлэн суулгахыг хүсч байвал тэд боломжтой. бөөр шилжүүлэн суулгахад тусална Хэрэв та бөөр худалдаж авах эсвэл зарахыг хүсвэл тэдэнтэй холбоо барьж болно Тэр ч байтугай бид танд визээ хагалгаанд орох болон мэс засал хийлгэсний дараа нэн даруй боловсруулахад зориулж мөнгөний тодорхой хэсгийг төлдөг Мэс засал хийвэл тэд танд үлдэгдэл бэлэн мөнгө өгнө Сонирхсон хүн эмнэлэгтэй холбогдож болно fortis.hospital.in@gmail.com
keyboard_arrow_up