ЭМДЕГ: Мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ЦАХИМ сургалт зохион БАЙГУУЛЛАА ЭМДЕГ: Мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ЦАХИМ сургалт зохион БАЙГУУЛЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 16, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх ЦАХИМ сургалт зохион БАЙГУУЛЛАА

2021 оны 11 сарын 03

Нэхэмжлэлийн хяналт хийхэд тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэх, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх цахим сургалт зохион байгуулж байна

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгөх, мэдээ, мэдээллээр тасралтгүй ханган ажиллах хүрээнд танхимын болон цахим сургалтуудыг тогтмол зохион байгуулан ажилладаг.  Ээлжит сургалтыг гэрээт эрүүл мэндийн байгууллагын эмч, мэргэжилтнүүд болон даатгалын хэлтэсийн 500 гаруй албан хаагчдад зориулан явуулж байна.

Сургалтаар Эрүүл мэндийн сайд болон Сангийн сайдын хамтарсан тушаалын дагуу Коронавируст халдвар (Ковид-19)-ын улмаас хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээ үзүүлж байгаа гэрээт эрүүл мэндийн байгууллагуудад гүйцэтгэлийн нэхэмжлэлээ илгээхдээ анхаарах асуудлууд болон үзүүлсэн тусламж, үйлчилгээний гүйцэтгэлийн мэдээллийг цахим системд хэрхэн хүлээн авах талаар мэдээлэл өгч, эмч, мэргэжилтнүүдийн сонирхсон асуултад хариулт өгч ажиллаж байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632418
0 эможи

keyboard_arrow_up