ХӨСҮТ: Энгийн тасгийг хүчилтөрөгчийн хэрэгцээтэй хүнд үйлчлүүлэгчид үйлчлэх боломжтой болголоо ХӨСҮТ: Энгийн тасгийг хүчилтөрөгчийн хэрэгцээтэй хүнд үйлчлүүлэгчид үйлчлэх боломжтой болголоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 24, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: Энгийн тасгийг хүчилтөрөгчийн хэрэгцээтэй хүнд үйлчлүүлэгчид үйлчлэх боломжтой болголоо

2021 оны 10 сарын 28

Arslan.mn

Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төвөөс өгсөн мэдээллээр өнөөдрийн байдлаар Ковид-19-ын халдвартай 392 иргэн хэвтэн эмчлүүлж байна.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  •     Хүндэвтэр- 208,
  •     Хүнд – 168
  •     Нэн хүнд –  16  хүн байна.
Мөн өнгөрсөн долоо хоногт шинээр 226 өвчтөн хэвтэн эмчлүүлж эхэлсэн бол 267 хүн эдгэрч гарчээ.

Түүнчлэн тус төвийн “Агаар дуслын халдварын 1”-р тасаг нь 50 ортойгоор хөнгөн болон хүндэвтэр үйлчлүүлэгч нарт эмчилгээ үйлчилгээ үзүүлдэг энгийн тасаг байсныг ДЭМБ-ын санхүүжилтээр  аравдугаар сарын 06-наас аравдугаар сарын 16-ны хооронд   ор бүрт  өндөр урсгалын хүчилтөрөгчийн төгсгөл болон хоёр ширхэг залгуур, ханын гэрлээр тоноглож хүчилтөрөгчийн хэрэгцээтэй хүнд үйлчлүүлэгчид үйлчлэх боломжтой болгожээ.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632216
1 эможи

keyboard_arrow_up