COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
09 сарын 26, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: Замын цагдаа, тээвэрлэлт үйлчилгээний ажилтан, алба хаагчдыг урьдчилан сэргийлэх үзлэгт хамрууллаа

админ
2021 оны 10 сарын 22

Arslan.mn
Улсын нэгдүгээр төв эмнэлэг 96 жилийн ойг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд эрүүл мэндийн байдлыг тодорхойлох, хавдар, халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж, эмчлүүлэх, хүндрэхээс сэргийлэх зорилгоор Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтэс болон Сонгинохайрхан дүүргийн "Тээвэрлэлт, үйлчилгээний төв" ОНӨААТҮГ-ын ажилтан, алба хаагчдад эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ажлыг зохион байгуулж байна.

Гурван өдөр явагдаж буй эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээр нийт 108 ажилтан, алба хаагчийг цус, шээсний ерөнхий шинжилгээ, биохимийн шинжилгээнд хамруулж, ЭХО, рентген зураг /цээжний/, зүрхний цахилгаан бичлэг зэрэг багц оношилгоо, шинжилгээ хийж байна.

Мөн биеийн ерөнхий үзлэг, дотор, зүрх судас, мэдрэл, чих, хамар, хоолой болон хоол боловсруулахын нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, аливаа өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө, зөвлөмжийг өгөх юм.

Arslan.mn

Энэ талаар УНТЭ-ийн Эмнэлзүйн албаны дараг Л.Ундармаа "УНТЭ жил бүрийн аравдугаар сард эмнэлгийн ойн өдрийг тохиолдуулан нийгмийн хариуцлагын хүрээнд олон бүтээлч ажлуудыг зохион байгуулан ажилладаг. Энэ ажлын хүрээнд СХД-ийн Тээвэрлэлт үйлчилгээний төвийн ажилтнууд болон Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн алба хаагчдад урьдчилан сэргийлэх үзлэг хийж, багц оношилгоо, шинжилгээнд хамруулж байна. Энэ сарын 21-ний өдөр манай урьдчилан сэргийлэх үзлэгийн баг Чингэлтэй дүүргийн Замын цагдаагийн хэлтсийн 38 алба хаагчдыг  ажлын байран дээр очиж, цусны сорьц цуглуулж, үзлэгт хамруулсан. Тус үзлэгийн баг өнөөдөр СХД-ийн Тээвэрлэлт үйлчилгээний төвийн ажлын байранд ирж, нийт 70 гаруй ажилтан, албан хаагчдын цусны сорьцыг цуглуулж, багц үзлэгт хамруулж байна. Багц үзлэгийн хувьд нэг бүр нь 110 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд багц шинжилгээ, оношилгоонууд багтсан юм. 

Маргааш аравдугаар сарын 23-ны өдөр УНТЭ-ийн Дэмжих төвийн үйлчилгээний байранд ажилтан, алба хаагчдын шинжилгээний хариуг өгч, ЭХО, рентген цээж харалт, зүрхний цахилгаан бичлэг хийж, нарийн мэргэжлийн эмч нарын үзлэгт хамруулахаар ажиллаж байна." гэв.

Arslan.mn

СХД-ийн Тээвэрлэлт үйлчилгээний  баазын  дарга Н.Пүрэвсүрэн “Манай тээвэрлэлт үйлчилгээний төв нь 85 ажилтан, албан хаагчтай бөгөөд би дүүргийн 15-р хорооны тээвэрлэлт үйлчилгээг хариуцдаг.  Манайх хариуцсан нутаг дэвсгэрээ хог тээвэрлэлтээ хийж, иргэдийг цэвэрхэн орчинд амьдруулахыг хичээн ажиллаж байна. Цар тахлын ийм үед УНТЭ-ийн урьдчилан сэргийлэх үзлэгийн баг манай ажлын байранд ирж, ажилтан албан хаагчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулж байгаад талархсанаа илэрхийлж байна." гэв.

СХД-ийн Тохижилт үйлчилгээний ажилтан М.Батсүх " Бид өглөөнөөс орой хүртэл ажилладаг учир тэр болгон үзлэгт хамрагдаж чаддаггүй. Аль ч улиралд манай ажилтан, албан хаагчид ачаалал ихтэй ажилладаг. Тиймээс зорьж ирээд иргэдийн цэвэр орчныг бүрдүүлж буй үйлчилгээний ажилтнуудыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байгаад баяртай байна. УНТЭ-ийн хамт олонд ажлын амжилт хүсье" гэв.

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632027
0 эможи

УНТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up