ХӨСҮТ: ЭМЯ төгсөх курсын резидент эмч нарын хөдөлмөрийг өндрөөр үнэлж шагнав ХӨСҮТ: ЭМЯ төгсөх курсын резидент эмч нарын хөдөлмөрийг өндрөөр үнэлж шагнав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ХӨСҮТ: ЭМЯ төгсөх курсын резидент эмч нарын хөдөлмөрийг өндрөөр үнэлж шагнав

2021 оны 10 сарын 21

Arslan.mn

Халдварт өвчин судлалын үндэсний төв нь сургалт эрхлэгч байгууллагын хувьд жил бүр 70 орчим резидент эмч нарыг халдвартын нарийн мэргэжлээр сургадаг. КОВИД-19 цар тахал дэгдсэн 2019-2021 оны хичээлийн жилд суралцсан халдвартын төгсөх курсийн резидент эмч нарын хөдөлмөрийг ХӨСҮТ-н удирдлага өндрөөр үнэлж ЭМЯ-ны шагналд тодорхойлж хүсэлт илгээсэн. Эрүүл мэндийн сайд С.Энхболд резидент эмч нарын оролцоо цар тахалтай тэмцэхэд маш том дэмжлэг болсныг өндрөөр үнэлэн Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/505 дугаар тушаалаар 13 резидент эмчид ЭМЯ-ны жуух бичиг, хоёр резидент эмчийг ЭМЯ-ны тэргүүний ажилтан цол тэмдэгтээр шагналаа.

Тус резидент эмч нар  “Халдварт өвчин судлал” үндсэн мэргэшил олгох сургалтад суралцан, суралцах хугацаандаа ХӨСҮТ болон Сүхбаатар, Архангай, Хөвсгөл аймгуудад КОВИД-19 халдвартын тусгаарлалт, тандалт, шинжилгээнд болон  улаан бүсэд эмчлэгч эмчээр хоёр жил үр бүтээлтэй ажилласан юм.

Шагнал гардуулах үеэр ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан “Юуны өмнө ХӨСҮТ-н резидент эмч нарын хөдөлмөрийг өндрөөр үнэлсэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд, ЭМЯ-ны төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр нарт талархлаа илэрхийлье. Цар тахлын хүнд үед бидний хамт олны нэг болж бидэнтэй мөр зэрэгцэн хүн ардынхаа эрүүл мэнд, амь насыг аврахын төлөө хичээн ажилласан та бүхэндээ талархал илэрхийлье. Та бүхний олж авсан мэдлэг, туршлага нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн бөгөөд цаашдын судалгааны ажил, мэргэжил дээшлүүлэх сургалтууддаа энэ давуу талаа улам өнгөлж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн шилдэг мэргэжилтнүүд болно гэдэгт итгэлтэй байна” гэв.

Arslan.mn

Мөн үеэр ХӨСҮТ-ийн Сургалт хөгжлийн албаны дарга Ж.Баярсайхан “Төгсөгч резидент эмч нартаа төгсөлтийн шалгалтаа амжилттай өгч, халдвартын эмч болсонд болон ЭМЯ-ны шагналаар шагнуулж байгаа анхны анги болсонд нь баяр хүргэе. Мөн сурлагын амжилт, идэвх зүтгэлээрээ бусдыгаа манлайлан суралцсан резидент эмч Б.Намсрай-г 2021 оны “ШИЛДЭГ СУРАЛЦАГЧ ЭМЧ”-ээр шалгарсанд баяр хүргэж өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж байна” гэв

Arslan.mn

ЭМЯ-ны Тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнагдсан резидент эмч

                  Д.Гүндэгмаа, Г.Чанцалдулам

ЭМЯ-ны жуух бичгээр шагнагдсан резидент эмч

                  Э.Будхүү, Б.Дариймаа, О.Жангүл, Б.Золзаяа, Д.Мөнхтөмөр, Б.Намсрай, Ч.Намууцэцэг, С.Нарангоо,                 Ж.Нурсауле, С.Цэрэнжаргал, Б.Энхцолмон, Д.Эрдэнэгэрл, Ө.Бямбадорж нарыг тус тус шагналаа.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
632002
1 эможи

ХӨСҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up