С.Энхболд: Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй С.Энхболд: Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй

2021 оны 10 сарын 14

Arslan.mn

Өнөөдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улс, Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк хоорондын зээлийн хэлэлцээр /КОВИД-19-ийн эсрэг вакцинжуулалтын арга хэмжээ/ -ийн төслийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

УИХ-ын гишүүн Г.Ганболд: Бүгд өвдөж байж, цар тахлаас салах юм шиг байна. Гадуур өвдөөд, эмийн сангаас түргэвчилсэн тест аваад өөрсдийгөө эмчилж байгаа хүмүүс олон бий. Яамнаас бодит тоог хэзээ гаргах вэ? Хэчнээн хүн өвчилж байж сүргийн дархлаа тогтох вэ? Дархлаа тогтоох хувь хэмжээгээр хамгийн үр дүнтэй вакцин нь аль нь вэ? 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Зөвхөн гадаад руу явж байгаа хүмүүсээс биш жирийн хүмүүстэй нийлээд өдөрт 10 мянган шинжилгээ хийлээ гэхэд 500 сая төгрөг зарцуулагдаж байгаа. PCR шинжилгээ өөрөө 28 мянган төгрөгийн өртөгтэй. Үүнд хамгаалах хувцас хэрэгсэл орно. Шинжилгээний үнэ өдрөөс өдөрт хямдарч байна. Тухайлбал хоёр, гуравдугаар сарын үед өдөрт 10 мянган хүнд шинжилгээ хийхэд 800-1 тэрбум төгрөг зарцуулдаг байсан. Ханган нийлүүлэлтийг эрхийг олон байгууллагад олгосон учир үнэ хямдарч байгаа. 

Бүх хүн өвдөж байж цар тахал арилна гэж ярьж болохгүй. Халдвар авсан хүний тоо болон вакцинжуулалт 70-аас дээш хувьд хүрэх юм бол сүргийн дархлаа тогтож байна гэж үздэг. Өнөөдрийн байдлаар нийт хүн амынхаа 65.6 хувийг вакцинжуулсан. Цаашид 17 наснаас доош хүүхдүүдийг вакцинжуулалтад идэвхтэй хамруулна.

Ахуйн хавьтлын хүрээнд халдварын тархалт илүү эрчимтэй байна. Сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлсэнтэй холбоотой хүүхдийн өвчлөл ихэссэн зүйл байхгүй" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
631833
1 эможи

Зочин
2021-10-14 14:45
Энэ сайд нь асуусан асуултад тохирсон хариулт өгчих чадваргүй хүн байна.
keyboard_arrow_up