С.Энхболд: Гэртээ 55 хүн “КОВИД“-оор нас барсан С.Энхболд: Гэртээ 55 хүн “КОВИД“-оор нас барсан
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Гэртээ 55 хүн “КОВИД“-оор нас барсан

2021 оны 10 сарын 07

Arslan.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын лабораторийн оношилгоо, эмчилгээ, дархлаажуулалтын талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд мэдээлэл хийв.

Тэрбээр "Гэртээ эмчилгээ хийж байсан 55 хүн нас барсан. Ийм байдал үүсгэхгүйн төлөө ор зохицуулж, бүх чадлаараа ажиллаж байна. Хүүхдийн халдвар нийт тохиолдлын 20 хувийг эзэлж байсан. Сүүлийн долоо хоногт 18,7 хувь болж буурлаа. Долоо хоногт 7-8 мянган хүүхэд өвдөж байна. Бид цаашид ор нэмэх боломжгүй болсон. Хүний нөөц байхгүй. Тиймээс орны хязгаарлалт хийж байгаа. Орон нутагт 14 мянган хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн тал нь хөнгөн шинж тэмдэгтэй байна.

Манай улс шиг ард иргэддээ үнэгүй эм өгч байгаа улс ховор. Бид 70 мянган төгрөгийн эм өгч байсныг 160 мянга болгосон. Харамсалтай нь, цөөхөн хэдэн өрхийн эмнэлгийн удирдлагаас болж сошиалд буруу ойлголт түгэж, асуудал үүсгэсэн. Бид гэрийн хяналтыг сайн хийж байна гэж үзэж байгаа" гэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
1
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
1
angry an post
1
631585
5 эможи

Зочин
2021-10-09 12:11
Энэ төр засаг ЭМЯ маш муу зохион байгуулалтгүй ажиллаж ковидыг өргөн тараалаа
Зочин
2021-10-08 17:28
Эээ хараал идэг гэж наад новшын хичээл сургуулиа болиулаачдээ сда юма оюутнуудыг өвтгөж дууслаашдээ
Зочин
2021-10-08 04:08
Ум маани бадмихум
keyboard_arrow_up