СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СУРГАЛТ: Томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, Ковид-19 халдвартай хавсарсан байдалтай явагдах эрсдэлтэй байна

2021 оны 10 сарын 04

Arslan.mn

“Ковид-19 халдварын үед аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг чадавхжуулах сургалт боллоо”

Эрүүл мэндийн яам, Глобаль сангийн дэмжлэгтэй ДОХ, Сүрьеэгийн төслийн хүрээнд “Эрүүл Сүрьеэгүй Ирээдүйн Төлөө” ТББ-аас ХӨСҮТ, ЭХЭМҮТ, Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгтэй хамтран Халдварт өвчин ба ялган оношилгооны чиглэлээр аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах  нэгдсэн сургалтыг амжилттай зохион байгууллаа. 

Энэ удаагийн сургалт нь  Ковид-19 халдварын үед томуу, томуу төст өвчин ба коронавирусийн халдвартай хүүхдийн эмнэлзүйн шинж, ялган оношилгоо, нярайн шарлалт, амьсгалын замын цочмог бөглөршилт, хүүхдэд зонхилон  тохиолдох  тууралтат халдварт өвчний эмнэл зүй болон сүрьеэ өвчний халдвартай хүүхдүүдийн  ялган оношилгоо зэрэг зайлшгүй шаардлагатай гэсэн сэдвүүдээр олон талын онол, практикийн мэдлэг, мэдээлэл олгож байгаагаараа онцлог юм. 

Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нар хамрагдсан тус сургалт энэ сарын 1,2-ны өдөр зохион байгуулагдсан бөгөөд нийт 20 гаруй эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

"Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буй энэ цаг үед алслагдмал дүүрэг болон орон нутгийн хүүхдийн эмч нарт зориулсан  чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой"

Arslan.mn

ЭХЭМҮТ-ийн ерөнхий зөвлөх эмч, АУ-ын доктор, клиникийн профессор Ш.Энхтөр: 2021 онд дэлхий нийт Коронавирусийн олон хувилбарууд тархалттай хүнд цаг үеийг туулж байна. ДЭМБ-ын бусад орнуудын өвчлөлийн явцад хийсэн үнэлгээгээр 2021-2022 онд томуугийн улирал хүндхэн байх шинжтэй байна. Ялангуяа томуу, томуу төст өвчний үүсгэгч идэвхжиж, шинэ коронавирус халдвартай хавсарсан байдалтай явагдах магадлал өндөр. Томуу, томуу төст өвчний улирал эхэлж буй энэ цаг үед алслагдмал дүүрэг болон орон нутгийн хүүхдийн эмч нарт зориулсан  чадвахжуулах сургалтыг зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой. Эмч, мэргэжилтнүүд асуудлуудаа нүүр тулан хэлэлцэж, зөрүүтэй ойлголтыг нэгтгэх, илүү мэдлэг мэдээлэл авснаар эмнэлгийн тусламж,  үйлчилгээ үзүүлэх, өвчлөлийн дэгдэлтийг бууруулахад чухал нөлөөтэй. Энэ дашрамд энэхүү сургалтыг зохион байгуулж буй  “Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын хамт олонд талархаж байгаагаа илэрхийлье.

"Ковид-19 халдвар гэлтгүй үндсэн тусламж, үйлчилгээг давхар анхаарч ажиллах нь эрүүл мэндийн салбарын чухал үүрэг"

Arslan.mn

“Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө” ТББ-ын тэргүүн, Клиникийн Профессор М.Тунсаг:  Өнөөдөр дан ганц Ковид-19 халдвар гэлтгүй үндсэн тусламж, үйлчилгээг давхар анхаарч ажиллах нь эрүүл мэндийн салбарын чухал үүрэг. Тиймээс ЭМЯ, ХӨСҮТ, ЭХЭМҮТ-тэй хамтран аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарыг чадвахжуулах, цаашид тогтмол мэдээ, мэдээлэл солилцох боломжийг бид энэхүү уулзалт, сургалтаас авч байна. Тус сургалтанд улсын хэмжээний хүүхдийн эмч нарыг хамруулахад Глобаль сан гол дэмжлэгийг үзүүлж байгаад талархаж байна. Энэ удаа хүүхдийн эмч нараас санал авсаны дагуу хэрэгтэй, шаардлагатай гэсэн гол гол асуудал, сэдвүүдээр сургагч багш нар маань хичээл заан, туршлагаа хуваалцлаа. Бид цаашид хүүхдэд үзүүлэх халдварт өвчний тусламж, үйлчилгээг тасралтгүй сайжруулах зорилгоор интерактив хичээлүүд боловсруулах, онлайн болон клиникийн сургалтуудыг зохион байгуулах болно. 

Хүүхдийн эмч нарыг сургахад дэмжин ажилласан Ц.Билэгтсайхан захиралтай ХӨСҮТ-ийн хамт олон, ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч, АУ-ны доктор Ш.Энхтөр даргад,  Хүүхдийн амь тэнссэн төлөвийн анагаахын нийгэмлэгийн хамт олонд болон эмч, мэргэжилтнүүдээ сургахад идэвхтэй ажилласан аймаг, дүүргийн эрүүл мэндийн газрын удирдлагууддаа талархаснаа илэрхийлье. Нөр их ажлын хажуугаар зорьж ирэн идэвхтэй оролцсон аймаг, дүүргийн эмч нартаа ажлын өндөр амжилт хүсье. 

"Хүүхдийн сүрьеэгийн оношилгоонд тулгамдаж буй асуудлын талаар  оролцогч эмч нартай ярилцаж, мэдээлэл солилцон, нэгдсэн нэг ойлголтонд хүрлээ"

Arslan.mn

ХӨСҮТ-ийн Хүүхдийн сүрьеэгийн тасгийн эрхлэгч П.Энхцэцэг: Хүүхдийн эмч нарыг сургах нь цаг үеэ олсон, үр өгөөжтэй, ажил юм. Миний хувьд хүүхдийн сүрьеэгийн оношилгоонд тулгамдаж буй асуудлын талаар  оролцогч эмч нартай ярилцаж, мэдээлэл солилцон, нэгдсэн нэг ойлголтонд хүрлээ. Монгол Улсад хүүхдийн сүрьеэ өвчин буурахгүй байна. Тиймээс хүүхдийн эмч нарт хүүхдийн сүрьеэг хэрхэн оношлох, эмчилгээний үйл явцад юун дээр анхаарах талаас нь чиглүүлэх сургалт хийлээ. Цар тахлын үед сүрьеэ нь ковидтой адил амьсгалын замын өвлөл тул нийтлэг шинж тэмдэг, ялгаа зэрэг зайлшгүй мэдэх талаас нь мэдээлэл өглөө. 

ЭХЭМҮТ-ийн Амьсгалын эрхтэн, эмгэг судлалын төвийн уушгины эмч Б.Ариунхишиг:  Аймаг, дүүргийн хүүхдийн эмч нарт томуу, томуу төст өвчин ба коронавирусийн халдвартай хүүхдийн эмнэл зүйн шинж, ангилах, ялган оношилгооны талаар мэдээлэл өглөө. Хүүхдийн эмч нар томуугийн улирал эхэлж байгаатай холбогдуулан томуу, томуу төст өвчин болон коронавирусийн ялгаа, эмчилгээнд юу анхаарах, коронавирусийн халдварын үед хүүхдэд зонхилон илэрч буй шинж тэмдэг, эмчилгээ, арга барилын тал дээр илүү мэдлэг, мэдээлэлтэй болсон гэдэгт итгэж байна.

Arslan.mn

Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн хүүхдийн тасгийн эрхлэгч н.Уртнасан:  Манай аймгаас хүүхдийн эмч нарыг сургах, чадавхжуулах хоёр өдрийн сургалтад бүтэн хамрагдлаа. Манай салбарын эмч нарын хувьд сүүлийн жилүүдэд танхимаар чадвахжуулах сургалтад хамрагдаагүй их удсан. Сургалтын онцлог нь практик дээр суурилж явагдсан бөгөөд салбарын шилдэг багш нараас сургалт авсандаа маш их баяртай.  Хөдөө орон нутагт  хүүхдийн оношилгоогоор нарийн мэргэшсэн  эмч, мэргэжилтнүүд дутагдалтай байдаг. Гэхдээ залуу эмч нар маань сургалтад сайн хамрагдвал орон нутгийн  эмч нар илүү чадавхжих, эмнэлгийн тусламж үйлчилгээ сайжрах боломжтой гэж харж байна. 

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mnArslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

Arslan.mn

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631469
2 эможи

Tuya
2021-10-05 00:29
Тэгээд юу хүлээгээд байгаан сургууль ,цэцэрлэгээ карантилаач ээ!!! Ачааллаа дийлэхгүй байж.Бүгд карантилахгүй болохоор хүүхдүүд өөрсдөө явна гээд байна.
сүрьеэ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up