ЭМДЕГ-ын 230 гаруй албан хаагч  “УРГУУЛЪЯ, АРЧИЛЪЯ” уриан дор МОД ТАРИЛАА ЭМДЕГ-ын 230 гаруй албан хаагч “УРГУУЛЪЯ, АРЧИЛЪЯ” уриан дор МОД ТАРИЛАА
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 26, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ-ын 230 гаруй албан хаагч “УРГУУЛЪЯ, АРЧИЛЪЯ” уриан дор МОД ТАРИЛАА

2021 оны 10 сарын 04

Arslan.mn

Жил бүрийн 5, 10 дугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт бүх нийтээр мод тарих үндэсний өдөр тохиодог. Энэ хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд эх орныхоо өнцөг булан бүрт ногоон байгууламжийг нэмэгдүүлж, мод тарьдаг уламжлалтай.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы үеэр Дэлхий нийтийн өмнө тулгараад буй уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулж Монгол улс 2030 он гэхэд тэрбумаар тоологдох мод тарихаар үндэсний хөдөлгөөн өрнүүлэхээ мэдэгдсэн.

Энэ хүрээнд аравдугаар сарын 02-ны өдөр ЭМДЕГ-аас “Ургуулъя, арчилъя” уриан дор мод тарих өдөрлөгийг зохион байгуулж далан хальс, шар хуайс зэрэг нийслэлийн ногоон байгууламжид өнгө, үзэмж нэмэх, хүчилтөрөгч ихээр ялгаруулдаг модыг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд тарилаа.

Мөн ЭМДЕГ-ын 21 аймаг, 2 дүүрэг дэх хэлтсийн нийт албан хаагчид Монгол улсынхаа өнцөг булан бүрт нэгэн зэрэг мод тарих үйлсэд нэгдэн оролцож байна.

May be an image of 3 people

Энэ үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн “Амьдрах орчноо эрүүл, ая тухтай, амгалан тайван болгох эхний энгийн алхам бол мод тарих юм. Мод бидэнд цэвэр агаарыг бэлэглэхээс гадна орчны бохирдол, дуу чимээг багасгаж байдгаараа чухал ач холбогдолтой байдаг. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдалтай амаргүй үед мод тарьж байна. Гэсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ баримтлан, хүн хоорондын зай барьж хамт олноороо мод тарих сайхан үйлсэд нэгдэж байгаадаа баяртай байна.” гэлээ.

Энэ удаа зөвхөн тарьц суулгаад орхих биш модоо арчилж, ургуулахад анхаарч Үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй хамтран 3 жилийн турш усалгаа, арчилгааг хийх юм.

Ийнхүү ЭМДЕГ-ын албан хаагчид амралтын өдрөө ая тухтай өнгөрүүлэхийн зэрэгцээ нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж мод тарих үйлсэд нэгдэхийг уриалж байна.

Arslan.mn

Arslan.mn

May be an image of 1 person, standing and outdoors

May be an image of 2 people, people standing and outdoors

May be an image of one or more people, people standing and outdoors

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631461
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up