НББХ-ны ажлын хэсэг, ЭМДЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна НББХ-ны ажлын хэсэг, ЭМДЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 28, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

НББХ-ны ажлын хэсэг, ЭМДЕГ-ын удирдлагууд орон нутагт ажиллаж байна

2021 оны 9 сарын 29

Arslan.mn

Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар Төв аймагт ажиллаж байна.

УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ц.Туваан болон ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, зарим удирдлагууд багтаж тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ.

Уулзалтаар ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн биелэлт, даатгалын сангаас олгож байгаа санхүүжилт болон бусад холбогдох асуудлуудын талаар хэлэлцэж байна.

Arslan.mn

Уулзалтад Төв аймгийн 26 сумын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол болон цахим Ковид-19-ийн үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631356
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up