УГТЭ: Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал сэдвийн дор ӨДӨРЛӨГ боллоо УГТЭ: Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал сэдвийн дор ӨДӨРЛӨГ боллоо
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал сэдвийн дор ӨДӨРЛӨГ боллоо

2021 оны 9 сарын 18

Arslan.mn

2021 оны 9 сарын 17-ны өдөр “Үйлчлүүлэгчийн Аюулгүй Байдлын Дэлхийн Өдөр”-ийг тохиолдуулан тус эмнэлгээр үйлчлүүлэгсдэд “Эх, нярайн тусламж, үйлчилгээний аюулгүй байдал” сэдвийн хүрээнд “Эсэн мэнд, хүндэтгэлтэй амаржихуйн төлөө шаргуу ажиллацгаая!” уриан дор өдөрлөг зохион байгууллаа.

Уг өдөрлөгийн зорилго нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын талаарх хүн бүрийн мэдлэгийг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний аюулгүй байдлыг хангахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг сайжруулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээтэй холбоотойгоор үйлчлүүлэгчид учирч болзошгүй хор уршгийг бууруулах үйл ажиллагааг сурталчлах, үйлчлүүлж буй жирэмсэн болон хөхүүл эхийн зөв хооллолт, аюулгүй хүнсний бүтээгдэхүүнийг сонгох, хэрхэн хадгалах, хэрэглэх талаарх мэдлэгийг дээшлүүлэх юм.

Arslan.mn

Өдөрлөгт “Жирэмслэлт”, “Гарын эрүүл ахуй”, “Бага насны хүүхдийг осол гэмтлээс сэргийлье”, “Жирэмсэн үеийн таргалалтаас сэргийлье”, “Нярай хүүхдийн асаргаа”, “ Амин дэм, эрдэс бодис, нэмэгдэл хоол“, Жирэмсэн үеийн сэтгэл зүйн өөрчлөлт”, видео бичлэг бүхий сургалт сурталчилгааг нийт амбулаториор үйлчлүүлэгсдэд танилцууллаа.

Мөн “ Жирэмсэн болон хөхүүл эхийн хооллолтын зөвлөмж”, “Хүүхдийн хоол, шим тэжээл”, “Хүнсний бүтээгдэхүүн сонгох, худалдан авах, шалгахдаа юуг анхаарах вэ?”, “Хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх, хадгалахдаа юуг анхаарах вэ?”, 3өгийн бал, Барагшуун, Шанцай, Нэрсний шүүсийг яаж бэлтгэх” зөвлөмж, “Давс”, хүнсний бүтээгдэхүүний ашиг тус, илчлэгийг тооцсон зөвлөмж гарын авлагыг үйлчлүүлэгсдэд сурталчилан хүргэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
631053
0 эможи

УГТЭ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up