COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
10 сарын 26, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сангаас төлнө

админ
2021 оны 8 сарын 19

Arslan.mn

2021 оны Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн баталсан 03 дугаар тогтоолд Өндөр өртөгтэй оношилгооны нийт зардлын 70 хувийг ЭМД-ын сан, 30 хувийг даатгуулагч өөрөө хариуцан хамтын төлбөрөөр төлөхөөр тусгасан. Уг журмын дагуу Компьютер томографи оношилгоо (СТ)-ны нийт зардал 120,000 төгрөгийн 70 хувь болох 84,000 төгрөгийг ЭМД-ын сангаас, үлдсэн төлбөрийг даатгуулагч өөрөө хариуцна.

Харин ЭМД-ын шимтгэлийг нь төрөөс хариуцан төлдөг иргэдийн өндөр өртөгтэй оношилгооны зардлыг ЭМД-ын сангаас бүрэн хариуцах юм. Иргэн-даатгуулагч та өндөр өртөг бүхий оношилгоо, шинжилгээг ЭМДЕГ-тай гэрээт улсын болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагуудад хийлгэх боломжтой.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629957
0 эможи

keyboard_arrow_up ipAddress = '3.236.232.99' and date = '2021-10-26'1