УГТЭ: Эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав УГТЭ: Эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УГТЭ: Эмнэлгийн ажилчдын хүүхдүүдэд гарын бэлэг гардуулав

2021 оны 8 сарын 13

Arslan.mn

Жил бүрийн 8 дугаар сард Эрүүл мэндийн сайдын тушаалаар “Эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын аяныг зохион байгуулдаг билээ. 
Хэдийгээр Ковид-19 халдварын цар тахлын хүнд хэцүү үед эрүүл мэндийн салбарынхан цаг наргүй ажиллаж байгаа ч Улсын гуравдугаар төв эмнэлэг 08 сард  “Эмнэлгийн ажилтны нийгмийн хамгааллыг дэмжих сар”-ын аяныг уламжлал болгон зохион байгуулж ажилтнуудынхаа нийгмийн хамгааллыг дэмжиж, ажлын үр дүнг урамшуулан, сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэх замаар ажиллах урам зоригийг сэргээх зорилгын хүрээнд олон арван ажлуудыг төлөвлөн зохион байгуулж байна. 
Энэ үйл ажиллагааны хүрээнд тус эмнэлгийн Мэдээгүйжүүлэг, мэс заслын нэгдсэн тасгийн санаачлагаар Ковид 19 цар тахлын халдварын үед хүн ардынхаа эрүүл энхийн манаанд хоёргүй сэтгэлээр ажиллаж буй нийт эмч, эмнэлгийн ажилтнуудын 646 хүүхдэд гарын бэлэг гардуулж сэтгэлзүйн дэмжлэг үзүүлж хамтран ажилласан “ЧИН СЭТГЭЛИЙН БЭЛЭГ” төрийн бус байгууллагын хамт олон болон Ж.Номиндарь эмчийн гэр бүлийнхэнд  ажлын амжилт, эрүүл энх, сайн сайхныг хүсэн ерөөж тус эмнэлгийн захиргаа, хамт олны өмнөөс талархал дэвшүүлж байна.

Arslan.mnArslan.mnArslan.mn

Цар тахлыг хамтдаа даван туулна

Эмнэлгийн захиргаа

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
629790
0 эможи

keyboard_arrow_up