С.Энхболд: Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн С.Энхболд: Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 19, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

С.Энхболд: Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн

2021 оны 7 сарын 26

Arslan.mn

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн хуралдаан өнөөдөр болж байна.

Эрүүл мэндийн сайд С.Энхболд коронавирусийн халдварын нөхцөл байдал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаарх танилцуулгыг хийлээ. 

Тэрбээр "Сүүлийн нэг сарын хугацаанд амьсгалын аппарат 40, хүчилтөрөгч өтгөрүүлэгч 206, пульсоксиметрийн 3,026 ширхэгийн худалдан авалт хийсэн.

Улсын хэмжээнд нийт 27 мянган ор байдаг. Үүнээс 14,500 орыг коронавируст халдварын үед зориулан дэлгэсэн. Манайх шиг ийм хэмжээний орыг дэлгэсэн улс дэлхийд маш цөөхөн. Ингэснээр ард иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээ ойртож, нас баралтыг өдий зэрэгт барьж байгаа үр дүн гэж үздэг. Харин эрчимт эмчилгээний 385 ортой. Халдварын үед нэмэлтээр 212 орыг нэмж дэлгэсэн.

Бидний дараагийн анхаарах гол асуудал нь Дельта вирусийн мутацлагдсан хувилбар байна. Өнөөдрийн байдлаар Дельта вирус 124 улсад тархсан бөгөөд халдварлах чадвар нь Альфа хувилбараас 60%-аар их гэдэг нь судалгаагаар тогтоогдсон.

Өөрөөр хэлбэл коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн Дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа. Манай улсад одоогийн байдлаар Дельта хувилбарын долоон тохиолдол батлагдсан бөгөөд холбогдох судалгаа хийгдэж байгаа.

Түүнчлэн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Мэдээлэл, сургалт, сургалт сурталчилгаанд хэвлэл мэдээллийн байгууллагууд хамтран оролцуулах" гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
5
629146
6 эможи

keyboard_arrow_up