COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Дэлхийн банкны санхүүжилттэй төслийн хүрээнд УГТЭ-т коронавирусийн эмчилгээнд нэн шаардлагатай “EСMO” аппаратыг хүлээлгэн өглөө

админ
2021 оны 6 сарын 21

Arslan.mn

Дэлхийн банкны санхүүжилтэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төcлөөс 2021 оны 05 сарын 25-ний өдөр Maquet Getinge брендийн Cardiohelp маркийн уушги орлуулах "ECMO" аппаратыг дагалдах хэрэгслийн хамт Улсын Гуравдугаар Төв эмнэлэгт хүлээлгэн өгсөн.

Arslan.mn

УГТЭ нь 2021 оны 04 сарын 13-ны өдрөөс эхлэн коронавируст (Ковид-19) халдварын эрчимт эмчилгээний 20 ор, зайлшгүй эмнэлгийн нөхцөлд тусгаарлан эмчлэх шаардлагатай эмчлүүлэгчийн 80 орыг тус тус дэлгэн үйлчлүүлэгчдэд хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа юм.

Хүн амын дундах коронавируст цар тахлын халдварын өвчлөлийн тоо нэмэгдэж суурь хавсарсан өвчний хүндрэл болон амьсгалын цочмог дутагдлаар хүндрэх эрсдэл нэмэгдэж байгаа энэ үед уушги орлуулах аппрат буюу ECMO эмчилгээг эрүүл мэндийн салбарт нэгээр нэмэгдсэн нь цаг үеэ олсон чухал үйл явдал болж байна. 

Дэлхийн банкны санхүүжилтэй ЭМЯ-ны хэрэгжүүлж буй “Монгол улсад Ковид 19 халдвараас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах, бэлэн байдлыг хангах” төcлийн санхүүжилтээр нийлүүлсэн ECMO аппарат нь эрүүл мэндийн тоног төхөөрөмжийн ISO13485, Чанарын менежментийн систем EN/IEC 60601 хангасан бөгөөд Австрали, Канад, Япон, АНУ болон Европын холбооны улсад хүлээн зөвшөөрөгдсөн аж. 
Нийлүүлэгч талаас ECMO аппаратанд 24 сарын баталгаат хугацааг өгсөн бөгөөд энэ хугацаанд гарсан эвдрэл гэмтэл, бүхий л асуудлыг шийдэж өгөх юм байна. 

Arslan.mnArslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
1
ouch an post
confuse an post
angry an post
628040
1 эможи

keyboard_arrow_up