COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 31, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Д.Наранбаатар: “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-нд алдаа, оноо гарсан. Түүгээрээ дуусаг

админ
2021 оны 6 сарын 21

Arslan.mn

“Аса станц”-ын өнөөдрийн дугаарт “Оном” сангийн тэргүүн ТУЗ-ийн дарга, биофизикч Д.Наранбаатар оролцож мэдээлэл өгсөн.

Энэ үеэр NTV телевизийн сэтгүүлч О.Бямбагэрэл “Нэг хаалга нэг шинжилгээ үр дүнгүй болсон. Эл шинжилгээг хийх хэрэгтэй гэж Оном сан, та маш их шаардаж зөвлөсөн. Түүний дагуу Засгийн газар 18.4 тэрбум төгрөгөөр хийсэн. Одоо дахиад эсрэг биетийн шинжилгээ хийх хэрэгтэй гэж та зөвлөж байна. Улсаас дахиад л мөнгө зарцуулна. Үр дүнгүй ийм зүйлийг хийх ямар шаардлагатай вэ” гэж асуулаа.

Үүнд Д.Наранбаатар “Энэ асуудлын улмаас манайх, Засгийн газар их нүдүүллээ. “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-гээр БНХАУ халдвараа хумьсан. Халдварын тоо цөөхөн байсан үед энэ шинжилгээг Монголд хийсэн нь зөв байсан уу гэвэл зөв байсан. Үүнийг би хэзээ ч хэлнэ. Ажил хийсэн хүн дандаа шүүмжлүүлдэг. Ажил хийсэн хүнд алдаа, оноо гардаг. Түүгээрээ дуусаг” гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
1
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628038
1 эможи

Zochin
2021-06-22 08:28
Za odoo mongoldoo bgaa yum bol golomt ruu orood jinheneesee tuslamj uilchilgee uzuulj dee. Harya tsetserhej yarihaas tsaashgui hugiin amitan
keyboard_arrow_up