Эмч Ө.Анхболдын гэр бүл, найзууд нь СЭМҮТ-д нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлалаа  Эмч Ө.Анхболдын гэр бүл, найзууд нь СЭМҮТ-д нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлалаа 
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 25, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эмч Ө.Анхболдын гэр бүл, найзууд нь СЭМҮТ-д нэн шаардлагатай хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратыг хандивлалаа 

2021 оны 6 сарын 21

Arslan.mn

Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-ийн коронавируст халдварын тасагт эмчлэгч эмчээр ажиллаж байгаа СЭС-ын 5-р клиникийн Ө.Анхболд эмчийн гэр бүлийнхэн болон Америк улсад байгаа найзууд нь Ковид-19-аар өвдсөн эмчлүүлэгчдэд нэн шаардлагатай буй 3 сая төгрөгний өртөг бүхий хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат  хоёр ширхгийг хандивлалаа. 

СЭМҮТ-д байсан  хоёр хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппаратын нэг нь эвдрээд хүндрэлтэй байсан бөгөөд эмчилгээний доголдол гарах байдалтай болсон аж.

Иймд СЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Насанцэнгэл өөрийн болон хамт олныхоо зүгээс санаачилга гарган ажилласан  тус эмнэлгийн Үйлдвэрчний эвлэлийн хорооны дарга Ө.Анхболд эмч болон түүний найзуудад нь  талархал илэрхийллээ.

Мөн  тус эмнэлэгт СХД-ийн харъяат иргэн Б.Ганбат, П.Пүрэвсүрэн нарын гэр бүлээс 3 сая төгрөгний үнэ бүхий хамгаалах хэрэгсэл (нэг удаагийн амны хаалт, комбинзон, зайнаас халуун хэмжигч)-ийг хандавласан байна. 

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628032
1 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up