Өнгөрсөн сард 10,834 хүн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийлгэв Өнгөрсөн сард 10,834 хүн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийлгэв
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Өнгөрсөн сард 10,834 хүн элэгний В, С вирус илрүүлэх шинжилгээ хийлгэв

2021 оны 6 сарын 04

Arslan.mn

Монгол Улсын Засгийн газраас хүн амаа хепатитийн вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэн эмчлэх, элэгний хатуурал болон элэгний хорт хавдрын шалтгаант нас баралтыг бууруулах зорилгоор “Элэг Бүтэн Монгол” үндэсний хөтөлбөрийг тав дахь жилдээ хэрэгжүүлж байна.

"Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрийн хүрээнд элэгний B, C вирусийн илрүүлэг, баталгаажуулах, идэвхжил тодорхойлох шинжилгээнүүдийг Эрүүл мэндийн даатгалын сан /ЭМД/-гаас 100 хувь бүрэн хариуцдаг.

Өчигдрийн байдлаар "Элэг бүтэн Монгол" үндэсний хөтөлбөрт улсын хэмжээнд 1,175,931 хүн хамрагдснаас хепатит В, С вирусийн илрүүлэг шинжилгээг 1,168,592, баталгаажуулах шинжилгээг 7,339, идэвхжил тодорхойлох шинжилгээг 119,028 хүн хийлгээд байна.

Харин өнгөрсөн сард 10,834 хүн хамрагдсанаас 5,871 хүн хепатет В, С вирусийн илрүүлэг, 144 хүн баталгаажуулах, 1079 хүн идэвхжил тодорхойлох шинжилгээ хийлгэжээ.

Түүнчлэн элэгний В, C вирусийн эсрэг 16 төрлийн эмийг ЭМД-ын сангаас 30-70 хувь хүртэл хөнгөлж иргэд, даатгуулагчдыг эрүүл мэндээс үүдэлтэй санхүүгийн эрсдлээс хамгаалж байна.

Иргэд, даатгуулагч та бүхэн ЭМД-аараа элэгний B,C вирусийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг хүсвэл ЭМДЕГ-тай гэрээт лабораториудад хандах боломжтой хэмээн Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас мэдээлэв.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627516
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up