COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ төлж амжсан уу?

админ
2021 оны 5 сарын 25

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Тэгвэл тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсанд ирсэн дуудлагын ихэнх хувийг ЭМД-ын шимтгэл төлөлт, иргэний овог, нэр зөрсөн, хүүхдийн регистрийн дугаар болон бүртгэлтэй холбоотой асуултууд эзэлж байгаа аж.

Даатгуулагч та хамгийн хялбар бөгөөд хурднаар E-daatgal, E-barimt аппликэйшнуудыг гар утсандаа суулгаж шимтгэлээ төлөх боломжтой.

Сард ердөө 4200 төгрөгийг эрүүл мэнддээ зориулснаар даатгуулагч та хэрэгцээтэй үедээ чанартай эмнэлгийн тусламж, үйлчилгээг ямар ч санхүүгийн эрсдэлд орохгүйгээр авах боломж бүрддэг.

Тухайлбал,

  • Иргэн та хувиараа хөдөлмөр эрхлэгч, малчин, тодорхой ажил хөдөлмөр эрхлээгүй болон бусад иргэн, оюутан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 1% буюу сард 4200 төгрөг, жилд 50400 төгрөг төлнө.
  • Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхөд 2016 он 46080 төгрөг, 2017он 57600 төгрөг, 2018 он 28800 төгрөг, 2019 он 38400 төгрөг, 2020он 50400 төгрөг, 2021 он 50400 төгрөгийг тус тус төлнө.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
1
confuse an post
angry an post
627273
1 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up