СЭМҮТ: Хүүхдийн стресс, сэтгэл түгшилтийг бууруулах 15 ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ
Манай улсын лавлагаа шатлалын төрөлжсөн төв эмнэлгүүд Ковид-19 халдварын үед ч эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ үзүүлэн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна. Үүний нэг болох Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв /СЭМҮТ/-өөс коронавируст цар тахлын үед иргэд, олон нийтэд сэтгэлзүйн зөвлөгөөг өгч ажиллаж байна.
Энэ удаа “Хүүхэд стресст өртдөг үү” сэдвээр СЭМҮТ-ийн эмч нар дараах зөвлөгөөг өгч байна.
Бага насны хүүхдийг юманд санаа зовдоггүй, баяр баясгалантай нөхдүүд гэж боддог. Гэвч энэ нь тийм биш ажээ. Сэтгэл судлаач David Elkind судалгаагаараа "Насанд хүрэгчид хүүхдийг наснаасаа түрүүлж том болох, их зүйлийг мэддэг, чаддаг болохыг шаарддаг"-аас бага насны хүүхэд стресст өртдөгийг тогтоожээ.
Хүүхэд удаан хугацаагаар стрессдэх өртөх нь хүүхдийн тархины болон бие махбодын хөгжлийг удаашруулдаг байна. Хүүхдийн стрессийн үед ялгарах кортизол даавар нь хүүхдийн тархийг гэмтээж, дархлааг бууруулж байдаг. цаашлаад насанд хүрсэн хойно хүчирхийлэгч, сэтгэцийн эмгэгтэй, сэтгэл гутралтай хүн болж болзошгүй.
Хүүхдийг стресст оруулдаг хүчин зүйлс:
- Эцэг эхийн салалт нь бага насны хүүхдэд хамгийн их айдас, стресс үүсгэдэг
- Хүчирхийлэл бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийллийн үед маш ихээр айж түгшүүрт автдаг
- Бага насны хүүхдийг олон төрлийн үйл ажиллагаанд оролцуулж, тэднээс ихийг шаардах нь стресст оруулах үндсэн шалтгаан болдог
- Гэр бүлийн таагүй орчин, эцэг эхийн хэрүүл маргаан таарамжгүй байдал
- Байнга хамт байдаг асран хамгаалагч нь өөрчлөгдөх, хүүхдийн өдөр тутмын хэв маяг өөрчлөгдөх, цэцэрлэг, сургуулийн шинэ орчинд очиход хүүхдэд дасан зохицох байдал алдагдаж сэтгэлийн таагүй байдалд ордог
Хүүхдийн стрессийн илрэл:
- Орондоо шээх
- Тайван бус унтах, зүүдлэх, зүүдэндээ ярих, хар дарах
- Хүүхэд тогтворгүй, анхаарал төвлөрөхгүй байх
- Хуруугаа хөхөх, хумсаа мэрэх
- Нүдээ цавчлах, үсээ имрэх
- Харандаагаа мэрэх
- Уур уцаартай, уйланхай болох
- Энд тэнд өвдлөө гэх мэтээр зовуурь хэлэх
- Юманд идэвх сонирхолгүй болж, аль болох ганцаараа байхыг хүсэж, зожигрох
Стресст орсон хүүхдийг яах вэ?
- Юуны өмнө хүүхдэдээ цаг зарцуулж, ямар зүйл сэтгэлийг нь зовоож байгаа тухай ярилцан, учир шалтгааныг олохыг хичээгээрэй
- Өдөр бүр хүүхэдтэйгээ ярилцаж хэвшээрэй
- Хүүхдээ өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, сайн зүйлийг нь урамшуулж сайшааж байх хэрэгтэй.
- Зохистой сайн хооллож, хангалттай унтуулан амраа
- хад анхаарлаа хандуулах нь чухал
- Хүүхэд өөрөө сонирхолгүй эсвэл хэт олон сургалт, хичээлд хамруулахгүй байх
- Хүүхэдтэйгээ намуун дөлгөөн байдлаар харьцах
- Хүүхдээ тэвэрч хайртай гэдгээ мэдрүүлж байгаарай
- Хөдөлгөөний дутагдал өөрөөр хэлбэл хөдөлгөөний хэрэгцээг нь хангаж байх нь чухал.
- Хүүхэд болгон заримдаа уйлах, тааламжгүй зүйлдээ уурлах, зөрүүдлэх нь хэвийн үзэгдэл юм.
Харин дээрх шинж тэмдгүүд удаан хугацаанд таны хүүхдэд илэрч байвал мэргэжлийн эмчид хандахыг зөвлөлөө.
Хүүхдийн стресс, сэтгэл түгшилтийг бууруулах 15 ЧУХАЛ ЗӨВЛӨМЖ