COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 29, Пүрэв
Өнөөдөр

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын “улсын байцаагч“-ийн эрх олгох шалгалт эхэлжээ

админ
2021 оны 5 сарын 19

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас Эрүүл мэндийн даатгалын төв, орон нутгийн улсын байцаагчийн /ахлах/ эрх шинээр олгох шалгалт 2021 оны 5-р сарын 19, 20-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэ жилийн хувьд шалгалтыг цахимаар авч байгаа бөгөөд өнөөдөр ЭМДЕГ-ийн 15 албан хаагч /9 улсын байцаагч, 6 ахлах байцаагч/ шалгалт өгч байна.

Харин маргааш аймаг, дүүргийн хэлтсийн ажилтан, албан хаагчид шалгалт өгөх юм.

Шалгалтаар улсын байцаагчийн зайлшгүй мэдэх eрөнхий мэдлэг, сорил, албан хэрэг хөтлөлтийн талаарх мэдлэгийг шалгана. Шалгалтанд тэнцэх босго оноо 65 байх бол ахлах байцаагчийнх 82 оноо байна.

Энэ удаагийн шалгалт нь цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан анх удаагаа цахимаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд төв, орон нутгийн нийт 46 албан хаагч шалгалтад оролцох аж.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627057
0 эможи

keyboard_arrow_up