COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
08 сарын 01, Ням
Өнөөдөр

Arslan.mn

ЭМДЕГ: Эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ ХЭРХЭН ТӨЛӨХ вэ?

админ
2021 оны 5 сарын 05

Arslan.mn

Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар /ЭМДЕГ/ иргэд даатгуулагчдадаа чирэгдэлгүй түргэн шуурхай үйлчлэх үүднээс "Хэрэглэгчтэй харилцах төв"- тэй болж 1800-1363 лавлах утсаар мэдээлэл хүлээн авч, зөвлөгөө мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Тэгвэл тус газрын Хэрэглэгчтэй харилцах төвийн утсанд  иргэдийн зүгээс эрүүл мэндийн даатгалын хураамжаа хэрхэн, яаж, хаана төлөх вэ гэсэн асуудлаар хамгийн их хандсан байна. Тиймээс ЭМДЕГ-аас ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН шимтгэл, хураамжаа хэрхэн төлөх талаар дараах мэдээллийг хүргэж байна.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл төлөлтийг ЭМД нь 2016 оноос эхлэн албан журмын буюу заавал төлөгдөх даатгал болсон. Үүнтэй холбоотойгоор даатгуулагч иргэд 2016 оноос хойш даатгалаа төлөөгүй бол нөхөж төлнө. ЭМД-ын шимтгэлийг ЭМДЕГ-ын гар утасны edaatgal  апплекейшн, И-баримтаар дамжуулан төлсөн төлбөр шуурхай орно. Мөн харьяа дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон интернет банкаар төлөх бүрэн боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг заавал нөхөн төлөх ёстой юу?

-Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар иргэн бүр эрүүл мэндийн албан журмын даатгалд заавал даатгуулах үүрэгтэй. Албан журмын даатгал нь даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас учирч болзошгүй санхүүгийн эрсдэлийг хуваалцах эв санааны нэгдлийн зарчимд тулгуурладаг. Та эрүүл мэндийн даатгалаа төлснөөр таны ойр дотны хүмүүст тань болон өвчний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авах шаардлагатай хүмүүст хэрэгцээ тохиолдсон үед тэдний санхүүгийн эрсдэлийг хуваалцаж эрүүл саруул болж, амьдралын чанараа сайжруулахад тусална.

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх төлбөрийн хэмжээ:

– 2016 он 46080 төгрөг,

– 2017он 57600 төгрөг,

– 2018 он 28800 төгрөг,

– 2019 он 38400 төгрөг,

– 2020он 50400 төгрөг,

– 2021 он 50400 төгрөг төлнө.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626509
0 эможи

ЭМДЕГ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up