COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
05 сарын 14, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.Буянтогтох: Спутник V вакцины давтан тунг ОХУ-аас хэзээ авах нь тодорхой болсны дараа хэрэглэж эхэлнэ

админ
2021 оны 5 сарын 04

Arslan.mn

ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох Спутник V вакцины талаар мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эрүүл мэндийн яам, Засгийн газраас хувийн хэвшлүүдэд вакцин оруулж ирэх зөвшөөрлийг олгосноор хувийн хэвшлийнхэн тодорхой тооны Спутник V вакцин оруулж ирээд иргэдийг дархлаажуулж байгаа.

Хамгийн сүүлд манай улсад 40,000 тун Спутник V вакцин орж ирсэн бөгөөд үүнээс 20,000 тун нь улсын мэдлийн вакцин байгаа юм. Харин тухайн 20,000 тун вакциныг одоогоор хэрэглээнд оруулж эхлээгүй байна. Хэзээ, ямар хүмүүст  хэрэглэх талаар бид удахгүй мэдээлнэ.

Гол асуудал бол  коронавирусийн эсрэг вакцинд заавал давтан тун хэрэглэж байгаа. Тиймээс бид хэзээ ОХУ-аас давтан тунг авах бололцоотой гэдгээс шалтгаалан эхний тунг хэрэглээнд оруулна. Тэгэхгүй  бол вакцины тун хоорондын зайд асуудал гарна.

Манай улсад өнөөдрийн байдлаар Vero Cell вакцины хангамж сайн байгаа. Тэгэхээр энэ үед иргэд маань тэр вакциныг хийлгэнэ, энэ вакциныг хийлгэхгүй  гэж туйлширмааргүй байна. Байгаа вакциндаа хамрагдаад явах нь хамгийн зөв. Хавдартай, архаг суурь өвчтэй, харшилтай хүмүүст Vero Cell вакцин тохирно." гэлээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626445
0 эможи

Доржготов
2021-05-04 23:29
Хуцдаг халтар вэ!!!! Томчууд сныг нь хийлгээд борчууд хорыг нь шахуулах уу?!?
keyboard_arrow_up