СЭМҮТ: Судалгаанд хамрагдсан эмч нарын 90 хувь нь “Халдвар авахаас айх айдастай“ байна гэжээ СЭМҮТ: Судалгаанд хамрагдсан эмч нарын 90 хувь нь “Халдвар авахаас айх айдастай“ байна гэжээ
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
04 сарын 20, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

СЭМҮТ: Судалгаанд хамрагдсан эмч нарын 90 хувь нь “Халдвар авахаас айх айдастай“ байна гэжээ

2021 оны 4 сарын 27

Эрүүл мэндийн яамны захиалгаар Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв /CЭМҮТ/, АШУҮИС, ХӨСҮТ, хамтран “Монгол улсад бүртгэгдсэн шинэ коронавирүст халдвар (SARS-COV-2)-ын эмнэлзүйн судалгаа”-ны төсөлт ажлын хүрээнд 2020 оны 12 сарын 12-26 өдрүүдэд эрүүл мэндийн бүх шатны байгууллагуудад ажиллаж буй эмч эмнэлгийн мэргэжилтнүүдээс сэтгэцийн эрүүл мэндийн байдлыг үнэлэх судалгаа хийжээ.

Судалгаанд 21-54 насны 61 эрэгтэй, 100 эмэгтэй хамрагдсан байна. Нийт оролцогчдын 16.8% нь өрхийн эрүүл мэндийн төвд, 40.9% нь дүүргийн нэгдсэн эмнэлэгт, 13.7% нь аймгийн нэгдсэн эмнэлэгт, 24.2% нь төрөлжсөн мэргэжлийн тусламжийн түвшинд ажиллаж байгаа бөгөөд ердөө 0.04 нь бүсийн оношилгоо эмчилгээний төвд ажиллаж байгаа ажилтнууд байсан аж. 

Нийт судалгаанд хамрагдагсдын 67.7% нь 7 хүртэлхи цагийн хугацааг гар утасны хэрэглээнд зарцуулж байгаа нь судалгааны үеэр тогтоогдсон байна. Хөл хорионы нөхцөлд ажиллаж байгаа нөхцөлд халдвар авахаас айх айдас нийт эрүүл мэндийн ажилтны 10% буюу 16 нь айдас байгаагүй гэсэн бол, 90% нь халдвар авахаас айх айдастай, үүнээс 29.8% (n=48) нь маш их айдастай байсан гэж хариулсан байв.

Судалгаанд хамрагдагсдын 59% нь сэтгэлийн түгшүүртэй, 44% нь сэтгэл гутралын шинжүүд илэрсэн. Мөн 74.5% нь халдвараас айх айдастай байлаа.

Дүүргийн эрүүл мэндийн нэгдэлд ажиллагсдад ажлаас халшрах хамшинжийн илрэлийн түвшин илүү өндөр байжээ.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
626047
0 эможи

СЭМҮТ

Холбоотой мэдээ

keyboard_arrow_up