СЭМҮТ-д нийт 437 хүн хэвтэн эмчлүүлж, үүнээс сэтгэл гутралтай 43 иргэн байна СЭМҮТ-д нийт 437 хүн хэвтэн эмчлүүлж, үүнээс сэтгэл гутралтай 43 иргэн байна
COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
03 сарын 29, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

СЭМҮТ-д нийт 437 хүн хэвтэн эмчлүүлж, үүнээс сэтгэл гутралтай 43 иргэн байна

2021 оны 4 сарын 11

Arslan.mn

Манай улсын лавлагаа шатлалын төрөлжсөн төв эмнэлгүүд Ковид-19 халдварын үед ч эмнэлгийн тусламж, үйлчилгээгээ үзүүлэн тасралтгүй ажиллаж байна. Үүний нэг болох Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ) нь 570 хэвтүүлэн эмчлэх ортой, орны тоогоороо улсдаа ЭХЭМҮТ-ийн дараа ордог үндэсний лавлагаа шатлалын том төв юм.

Өнөөдрийн байдлаар буюу дөрөвдүгээр сарын 11-ний өдөр тус төвд нийт 437 хүн хэвтэн эмчлүүлж, үүнээс 43 нь сэтгэл гутралын шалтгаанаар эмчлүүлж байна. Цар тахлын үед СЭМҮТ-ээс коронавирусээр халдварласан иргэдэд сэтгэл зүйн зөвлөгөө тогтмол өгөх, 1800-2000 утсаар иргэдэд тогтмол сэтгэл зүйн зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллаж байна.

ДЭМБ-ын судалгаагаар дөрвөн хүн тутмын нэг нь амьралынхаа явцад сэтгэцийн ямар нэгэн эмгэгт нэрвэгддэг гэсэн судалгаа гаргажээ.

Өнөөдөр манай иргэдийн хувьд нойргүйдэл, архаг ядаргаа, архинд донтох, сэтгэл гутрал, сэтгэл түгшилт, биеийн хэлбэрийн эмгэг гээд зонхилон тохиолдох сэтгэцийн эмгэгүүд нийтлэг байдаг талаар мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд ярьж байна. Тиймээс дээрх шинж тэмдгээс урьдчилан сэргийлэх зорилгоор тогтмол зөвлөгөө мэдээллийг өөрийн MEDIC фэйсбүүк пэйжээр болон Сэтгэцийн Эрүүл мэндийн үндэсний төв гэсэн цахим хаягуудаар өгч байгаа юм байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625372
0 эможи

keyboard_arrow_up