Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдлээ Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдлээ
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 27, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Сүүлийн 24 цагийн хугацаанд халдварын 481 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2021 оны 3 сарын 30

Arslan.mn

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын өнгөрсөн 24 цагийн нөхцөл байдлын мэдээллийг хүргэж байна.

Өчигдөр улсын хэмжээнд 14,218 хүний сорьцод шинжилгээ хийхэд 481 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Ингэснээр Монгол Улсад бүртгэгдсэн нийт халдварын тохиолдол 8,070-д хүрлээ.

Сүүлийн 24 цагийн 124 хүн эмнэлгээс гарснаар нийт эдгэрсэн хүний тоо 4,835 болов. Энэ нь нийт бүртгэгдсэн тохиолдлын 60 хувийг эзэлж байгаа юм.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,776 хүн коронавируст халдварын улмаас эмчлүүлж буй.

Эмчилгээнд байгаа хүмүүсийн биеийн байдлыг үнэлбэл,

  • Хөнгөн-1,486
  • Хүндэвтэр-250
  • Хүнд-31
  • Маш хүнд-11 хүн байгаа юм.

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
624912
0 эможи

keyboard_arrow_up