COVID-19 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
07 сарын 30, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

УНТЭ: Коронавирусын халдвартай эмчлүүлэгч байхгүй болохыг албан ёсоор мэдэгдэж байна

админ
2021 оны 2 сарын 06

Arslan.mn

Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэгт коронавирусын идэвхтэй халдвартай эмчлүүлэгч байхгүй болохыг мэдээллээ.

Тэрээр "УНТЭ нь 16 төрлийн эмгэгээр улсын хэмжээнд лавлагаа шатлалын тусламж үзүүлдэг төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлэг бөгөөд бид цар тахлын энэ хэцүү үед ард түмний өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлан ХӨСҮТ, ЦТЭ–т эмчлэгдэж, вирусын идэвхитэй халдвартай үе нь өнгөрсөн ч нарийн мэргэжлийн эмнэлгийн тусламж зайлшгүй шаардлагатай, биеийн байдал нь хүнд болон хүндэвтэр эмчлүүлэгчдийг өөрийн эмнэлэгтээ хүлээн авч, эмчилж байна.  Ингэхдээ урьдчилан бэлдсэн тусгаарлах хэсэгт хүлээн авч, халдвар хамгааллын дэглэмийг дээд зэргээр ханган, тусламж үйлчилгээ үзүүлж байгаа бөгөөд эмнэлгийн бусад үйл ажиллагаанд ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй болно.

Одоогоор нийт 10 эмчлүүлэгчийг хүлээн авч, эмчлээд цаашдын гэрийн хяналтад гаргасан ба УНТЭ-ийн эмнэлзүйн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгааг үүгээр мэдэгдэе."гэжээ.

Arslan.mn

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
623372
0 эможи

keyboard_arrow_up